Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103, Ардчилсан хувьсгалын жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа болж, дууслаа.
Есийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр хоёр барилдаж, даян аварга Н.Батсуурь түрүүллээ. Ингэснээр Увсын цэнхэр хязгаар нутгаас Монгол бөхийн ноён оргил ДАРХАН АВАРГА цолтон төрлөө.
Ерөнхийлөгчийн зарлигаар улсын баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Хемон Констракшн ХХК-ийн бөх, даян аварга Н.Батсуурьт Монгол Улсын дархан аварга цол хүртээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!