Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа болж, дууслаа.
Тус даваанд Улсын арслан Б.Орхонбаяр улсын аварга П.Бүрэнтөгсийг наймын даваанд өвдөг шороодууллаа. Харин даян аварга Н.Батсуурь улсын начин Д.Хүдэрбулгыг давж, үзүүр түрүү булаалдахаар боллоо.
Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд долоо давж “Улсын заан” цолын болзол хангасан Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Доржхандын Хүдэрбулгад Монгол Улсын заан цол хүртээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!