Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны зургаагийн даваа болж дууслаа.
Тус даваанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр нар өрсөлдөгч бөхөө давсан. Шинээр начин цолын болзол хангаад байсан долоон аймгийн арслангаас зургаа нь өвдөг шороодсон юм.
Харин Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Т.Сайханжаргал улсын заан М.Лхагвагэрэлийг өвдөг шороодуулснаар улсын харцага цолын болзол хангав.
Түүнчлэн улсын харцага Г.Ганхуяг цолоо баталсан бол Төв аймгийн харьяат улсын начин Д.Хүдэрбулга, Э.Ууганбаяр нар зургаа давлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!