Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тавын даваанд долоон бөх УЛСЫН НАЧИН цолын болзол хангалаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:10 2024/07/12

Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн арслан Л.Энхсаруул аймгийн арслан Ц.Төмөрцоожийг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат аймгийн арслан М.Амарсанаа улсын заан Б.Бат-Өлзийг өвдөг шороодуулснаар УЛСЫН НАЧИН цолын болзол хангаж байна. 

15:48 2024/07/12

Тавын даваанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Т.Сайханжаргал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат аймгийн арслан Д.Төрболд, Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргал, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Довчинсэмбээ, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат аймгийн арслан Г.Дармаажанцан нар өрсөлдөгч бөхөө унагааснаар улсын начин цолын болзол хангалаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

15:21 2024/07/12

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваа эхэллээ. 

Тус даваанд улсын аварга дөрөв, улсын арслан нэг, улсын заан дөрөв, улсын харцага гурав, улсын начин хоёр, аймгийн цолтой 17 бөх барилдах юм. 

Мөн даян аварга Н.Батсуурь улсын аварга Г.Эрхэмбаярыг амлаж авсан нь энэ давааны онцлох зүйл боллоо. Түүнчлэн аймаг, цэргийн цолтой дөрвөн бөх тунаж үлдсэн бөгөөд хоёр улсын начин цолтон төрөхөөр болж байна.

15:48 2024/07/12

Тавын даваанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Т.Сайханжаргал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат аймгийн арслан Д.Төрболд, Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргал, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Довчинсэмбээ, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат аймгийн арслан Г.Дармаажанцан нар өрсөлдөгч бөхөө унагааснаар улсын начин цолын болзол хангалаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

16:10 2024/07/12

Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн арслан Л.Энхсаруул аймгийн арслан Ц.Төмөрцоожийг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат аймгийн арслан М.Амарсанаа улсын заан Б.Бат-Өлзийг өвдөг шороодуулснаар УЛСЫН НАЧИН цолын болзол хангаж байна. 

Зураг
3 | 21 цаг