Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө.
Тус даваанд аймгийн цолтой 17 бөх өрсөлдөгчөө өвдөг шороодуулав. Түүнчлэн улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан М.Эрхэмбаяр нарын барилдаан хоёр цаг үргэлжилсний эцэст хөлийн цэцийн шийдвэрээр М.Эрхэмбаяр давсан юм.
Ингэснээр тавын даваанд улсын аварга дөрөв, улсын арслан нэг, улсын заан дөрөв, улсын харцага гурав, улсын начин хоёр, аймгийн цолтой 17 бөх барилдахаар боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!