ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ариунзаяа: 48 тамирчны допингийн сорьцыг маргааш өглөө Герман улсын Дрезден хотын лабораторид хүргэж өгнө

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадамд дөрөв болон түүнээс дээш давсан бөхөөс допингийн шинжилгээг авдаг.  

Энэ талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа "Үндэсний их баяр наадмын тухай хуулиар олгосон үүргийн хүрээнд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны найман эрэгтэй, эмэгтэй нийт 48 тамирчнаас допингийн шинжилгээ авч, эрх бүхий лабораторид шинжлүүлэн хариуг баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороонд өгдөг.

Допингийн шинжилгээг дөрөв давсан бөхөөс авна. Дөрөв даваад тавын даваанд өвдөг шороодсон бөхийг хяналтын ажилтнуудын тусламжтайгаар дуудаж ирүүлнэ. Сургалтад хамрагдсан 30 хяналтын ажилтан энд ажиллаж байна. Үүнээс гадна допингийн хяналтын найман ажилтан байгаа.

Шинжилгээ авах байрыг цагдаагийн хамгаалалтад авсан.

Тамирчинд нэг удаагийн хэрэглээний шуудгийг өмсгөж допингийн шинжилгээ авдаг нь сорьцыг солих боломжгүй юм. 

Бэлдсэн сорьцын сав, уух усыг тамирчин өөрөө сонгоно. Сорьц өгөх үйл ажиллагааг хяналтын ажилтнаас гадна тагнуул, цагдаа, АТГ-ын төлөөлөл байж шалгадаг. Сорьцыг тээвэрлэх хүмүүс ч сургалтад хамрагдсан байдаг. Допингийн шинжилгээ өгөх гэж буй тамирчны биед гаднын ямар нэг зүйл байгаа эсэхэд үзлэг хийнэ.

Шинжилгээ өгөх өрөө буюу 00-ын өрөөнд хяналтын камер тавих боломжгүй. Харин өрөө рүү орж, гарч хүнийг хянана.

Тамирчин сорьцын хоёр сав дээр бичигдсэн нэрийг иргэний үнэмлэхтэйгээ тулгана, бүрэн бүтэн байдлыг шалгаж, лацадна. Үүний дараа хөргөгчид хадгалдаг. Допингийн эсрэг дүрмийн олон улсын стандартын дагуу тамирчин хүн өөрийн биед хориглосон бүтээгдэхүүнийг оруулахгүй байх үүрэгтэй. 

Хадгалагдсан сорьцыг хуулийн байгууллагынхан хянасан хэвээр байна. Долдугаар сарын 12-ны шөнөдөө тамирчдаас допингийн шинжилгээг авч дуусдаг. Сорьцыг өглөө "Чингис хаан" нисэх онгоцны буудалд байгаа тусгай чиг үүргийн байгууллагын төлөөлөлд хүлээлгэж өгснөөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргэж өгнө.

Хэдийгээр амралтын өдөр ч тус хотын лаборатори ирсэн үед нь шинжилгээ хийнэ гэдгээ мэдэгдсэн. 48 цагийн дотор шинжилгээний эхний хариуг Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага болон бөхийн салбар хороонд ирүүлэх юм.

Өөрөөр хэлбэл 32 бөхийн допингийн шинжилгээний эхний хариу 48 цагийн дотор гарах юм. Одоогоор эхний хэсгийн шинжилгээг авч дуусаж байна" гэж тайлбарлалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [139.5.218.233] 2024/7/15
МАН төр барьж байгаа цагт итгэхгүй гэчихжээ тэгвэл дийлэнх олонх нь ардчилсан нам болоод жижиг нам эвсэлд огтоос итгэдэггүй МАН ямартаа ч улс орноо улс шиг улс болгож дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн нам хэн ч үгүйсгэж чадахгүй
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.233] 2024/7/15
ЗӨВ
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.197] 2024/7/15
german onoshilgoo hiij chadahgui shuu
1 | 0 Хариулах
Зочид [103.57.92.143] 2024/7/13
Герман улсад хамгийн сайн шинжилдэг орон юм. Оросын Путины эсрэг тэмцсэн Навальныд хор өгсөн байхад шууд Герман руу авч явж эдгэрснийг хүн бүхэн мэднэ.Германд хууль дүрэм хатуу газар юм.
1 | 1 Хариулах
Zochin [133.106.190.105] 2024/7/13
Манайд шинжилгээ хийх лабораторитой бсан бол та итгэх үү, би лав итгэхгүй, тэр тусмаа МАН төр барьж буй цаг дор
3 | 1 Хариулах
Zochin [133.106.190.105] 2024/7/13
Би хүргэж өгье, найдвартай нь дээр
0 | 1 Хариулах
Иргэн [66.181.182.68] 2024/7/13
Манай орон шиг лаборторгүй хоцорогдсон орон байхгүй байхаа.
1 | 1 Хариулах
german naidvargui.Hytadad ug [103.168.34.197] 2024/7/13
unachihaad uilagnaad bsan 2t orson bandias shiljilgee sain avaarai.doping hereglesen bh
2 | 3 Хариулах
Иргэн [66.181.182.68] 2024/7/13
Оюунболд, Пүрэвсайхан, Бат орших , бөхчүүд бүгд эрхээ хасуулсан . Энэ жудаг муу Батсуурь допинг хэрэглэчхээд эрхээ хасуулахгүй барьц тавилцаж байгаа заль гаргаж барилдаад байна. Энэ нөхөр допинг байж л байгаа.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.88.193] 2024/7/13
Батсуурь ч найдвартай допинг шаагаад..
4 | 3 Хариулах
Зочин [103.212.116.136] 2024/7/13
Онгоцны зардал нь нэг анализатор авах мөнгө байлгүй. Холбооо нь ийм юм мэдэхгүй байна гэж үгүй. Том нууц байна. Мөнгө төгрөг өгөхгүй бол допинг шугиан дэгдээдэг биз. Бас допингоо шийдсэн юм алга.
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.106] 2024/7/13
Батсуурь хуйвалдаад аргалчихдаг байсан Одоо өөр улсад хийлгэх болохоор баталгаатай допинг гарна.
8 | 1 Хариулах
Cc [66.181.177.193] 2024/7/13
Odoo yavahaas ni omno solichno shd
2 | 1 Хариулах
Т [202.126.88.193] 2024/7/13
Найдвартай
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.191] 2024/7/13
Түрүүлснээс нь допинг гарна биз дээ
6 | 1 Хариулах
Зочин [66.181.180.74] 2024/7/13
Хаа байсан гирман руу шээс зөөдөг үнэн хоцронгуй юмаа, өндөр тугны шон босгохын оронд лабортоороо шинэчилээчээээээ
3 | 2 Хариулах
Зочин [66.181.180.74] 2024/7/13
Өөрийн улсдаа шинжилдэг лабортоор байгуулж болдогүй юмуу
3 | 1 Хариулах
Cc [66.181.177.193] 2024/7/13
Shuuhiin shiidveriin shinjilgeenii nohduud shig yaaj bol yaaj gargah biz de
1 | 1 Хариулах
Иргэн [66.181.191.104] 2024/7/12
Хэд нь амь тариа хийлгэсэн байх юм болдоо
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.197] 2024/7/13
orhonbayar naidvartai
1 | 2 Хариулах
Зочин [87.249.132.157] 2024/7/12
Монгол наадмаас шээсний хэрүүл салахаа байлаа. Шуналын дэв шингэсэн сэвстэй гүзээтэй оркууд энэ сайхан уламжлалт баярыг утгагүй болгож хаялаа.
8 | 1 Хариулах
Ганаа [202.126.89.194] 2024/7/12
HI LALARAA
1 | 2 Хариулах
Зочин [103.212.116.136] 2024/7/13
Баянмөнх балаг бөхийг сэвтээлээ. Бөөгөөр явсаар бөө удган нь бүгд хураагдаж өөрөө л лайгаа үүрэхээр үлджээ
2 | 1 Хариулах
Www [103.212.119.237] 2024/7/15
Erguu mini Baynaa avarga delkhiin bukh shuu.
0 | 0 Хариулах