Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг нийслэлийн нийт 686 харваач Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд цэц мэргэнээ сорилоо.
Тамирчдаас Баян-Өлгий аймгийн харьяат, улсын гоц харваач Н.Алтансүх 40 сумаас 37 сум оносон амжилтаар, эмэгтэйчүүдээс Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 38 онож гурав дахь удаагаа түрүүллээ.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
Үндэсний сурын харваа нь ойролцоогоор 2000 жилийн түүхтэй бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай. Тухайлбал “Харвааны үе” хэмээх наадамд мэргэ, шил, ноён, баатар, далд, шувтарга гэсэн үеүд байх агаад үе тус бүрд дөрвөн харваач зэрэг дэв, цолын эрэмбээрээ оролцоно.
Харвааны байг “ханан” ба “хасаа” харваа гэж хоёр ангилах бөгөөд ханан харваанд 3 метр өргөн, 40 сантиметр өндөр хэц татаад, түүний дотор талд сум орвол оносонд тооцно. Хасаа харваанд эрчүүд 75 метр газраас 40 сум, эмэгтэйчүүд 60 метр газраас 20 сум тавьж харвадаг байна.
Урианхай, буриад харваанд зөвхөн эрчүүд оролцдог бол халх сурын харваанд хүйс үл хамааран харвадаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!