Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд 217 хурдан хүлэг бүртгүүлснээс 152 нь гараанаас хөдөлжээ.
Үүнээс Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн үрээ түрүү магнайд хурдалж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Лхагвадоржийн Анхбаатарын хул үрээ аман хүзүүдлээ.
Харин айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы тогоруу халзан үрээ, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Намсрайжавын Зоригтын улаан үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Уртнасангийн Тамирын буган хээр үрээ орлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!