Өнөөдөр буюу долдугаар сарын 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Улаанбаатар хотод өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно.
Өчигдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим баг 13 дугаар хороололд аадар бороо орсны улмаас үерийн далан сэтэрч, 20-30 айл, өрх усанд автсан дуудлага бүртгэгджээ. Мөн Архангай аймагт уруйн үер буусан байна.
Иймд наадам үзэж байгаа болон аялал зугаалгаар аян замд яваа иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!