Хүй долоон худагт соёолон насны морьд барианы зурхай руу орж ирж байгаа бол дааганы уралдаан 12:00 цагт зохион байгуулагдана.
Энэ жилийн наадмын зохион байгуулалтаас дурдвал морины бариа руу иргэдийг эко автобусаар хүргэж байна. Хоол хүнс үйлдвэрлэл, үйлчилгээний 200 гаруй гэр, асар байгаагаас гадна хүүхдийн тоглоомын үйлчилгээ, морь унуулах талбайг гаргажээ.
Морь унаж талбайг нэг удаа тойроход 10,000 төгрөг, хүүхдэд машин, дугуй унуулах, сагс тоглуулах зэрэг үйлчилгээ 5,000-15,000 төгрөг.
Харин наадмын хуушуур 2,500 төгрөгийн үнэтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!