Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг өчигдөр 22:00 цагт дахин нэг удаа толилуулав. Ингэхдээ тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож байгааг зохион байгуулагчид онцоллоо. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 16 цамхагт шинэ лед гэрлийг суурилуулсан байна.
Уг тоглолтын тасалбар 79,000-99,000 төгрөгөөр борлуулагджээ.
Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” нэртэй.
Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал "Энэ удаад дэлхийн үүслээс эхлээд хүн төрөлхтний үүсэлтэй холбоотой балар эртний хүмүүсийн аж байдал, нүүдэлчин өв соёлын үлдээсэн ул мөр манай өргөн дэлгэр уудам орны өнцөг булан бүрээс Хадны сүг зураг гэх мэт археологийн олдворуудаас үнэтэй өв соёлууд илрэн гарч ирж байгааг орчин үеийн урлагийн хэлбэрт оруулж, мюзикл байдлаар наадмын нээлтийг хийж байгаа"-г хэлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!