Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтыг харуулсан гэрэл зургууд

Б.Манлай
2024 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнг гадна талбайд хувцас, барааны худалдаа үйлчилгээ байхгүй, хоол хүнсний асар болон бидний нэрлэж заншсанаар гудамжны хоолны машинуудыг нэг дор байршуулсан байна.

Наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулсан нь бөх үзэх боломжийг олгожээ.

Наадамлаж яваа иргэд өмнөх жилүүдтэй харьцуулахад зохион байгуулалт сайн, бие засах газрыг шинэчилсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай талбай гаргаж, соёл урлагийн тоглолтын үеэр дуу, дохионы хэлмэрчтэй байгааг хэлж байв. Шинээр есөн ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулсан бөгөөд нэг зэрэг 70 хүн үйлчлүүлэх боломжтой аж. 

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээг шинэчилжээ.

Ташрамд сонирхуулахад төв цэнгэлдэхэд наадмын хуушуур ширхэг нь 3,000 төгрөгийн үнэтэй байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтыг харуулсан гэрэл зургууд

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг