Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Наадмын нэг, хоёрын даваанд улсын цолтой 37 бөх унажээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр өндөрлөлөө. Нийт улсын цолтой 98 бөх зодоглосноос эхний хоёр даваанд 37 бөх уналаа. Тодруулбал нэгийн даваанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын начин Д.Энхбаяр нар учраагаа бараагүй бол хоёрын даваанд улсын арслан хоёр, улсын заан гурав, улсын харцага зургаа, улсын начин 22 бөх унасан юм.

Наадмын гурвын даваанд 128 бөх үлдсэнээс улсын цолтой 61, аймгийн арслан 53, аймаг, цэргийн заан долоо, аймаг, цэргийн харцага тав, аймгийн начин хоёр үлдсэн юм. 

Маргааш буюу долоодугаар сарын 12-нд үндэсний бөхийн гурвын даваа өглөө 09:00 цагаас эхэлнэ.

Нэгийн даваанд унасан улсын цолтнууд

  1. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ залуу бөх Б.Цэнд-Аюушт,
  2. Улсын начин Д.Энхбаяр сумын заан Ж.Мягмардэмбэрэлд,

Хоёрын даваанд унасан бөхчүүд

  1. Улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн начин Х.Балжиннямд,
  2. Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн начин Г.Цоггэрэлд,
  3. Улсын заан Д.Амгаланбаатар аймгийн харцага Ж.Энхбаатарт,
  4. Улсын заан Б.Соронзонболд цэргийн харцага Д.Төрбаярт,
  5. Улсын заан С.Сүхбат аймгийн харцага Б.Ганзолбоод,
  6. Улсын харцага Л.Пүрэвжав аймгийн харцага Э.Лхамхүүд,
  7. Улсын харцага Ш.Уламбаяр аймгийн харцага О.Үйтүмэнд,
  8. Улсын харцага А.Цацабшир аймгийн заан М.Айдынд,
  9. Улсын харцага Т.Мөнгөнцоож аймгийн заан О.Баяржаргалд,
  10. Улсын харцага Н.Батзаяа аймгийн заан С.Доржпаламд,
  11. Улсын харцага Т.Бэгзсүрэн цэргийн заан Ө.Батсуурьт,
  12. Улсын харцага Б.Цэдэнсодном аймгийн заан Б.Бат-Эрдэнэд,
  13. Улсын начин Ц.Лхагвасүрэн аймгийн заан О.Мөнх-Ирээдүйд,
  14. Улсын начин Л.Цэрэнтогтох аймгийн заан Б.Бадамдоржид,
  15. Улсын начин С.Багахүү цэргийн арслан Д.Цэрэннямд,
  16. Улсын начин Б.Сумъяа аймгийн арслан М.Цэрэнд,
  17. Улсын начин Ж.Чулуунбат аймгийн арслан Э.Дашдэмбэрэлд,
  18. Улсын начин А.Алтанхуяг аймгийн арслан М.Эрхэмбаярт,
  19. Улсын начин Л.Батзориг аймгийн арслан Н.Баяржаргалд,
  20. Улсын начин Б.Баатарцол аймгийн арслан Б.Өсөхбаярт,
  21. Улсын начин Д.Амарсайхан аймгийн арслан С.Майнбаярт,
  22. Улсын начин Э.Ванданцэрэн аймгийн арслан М.Буяндэлгэрт,
  23. Улсын начин Ш.Дарханбат аймгийн арслан Д.Эрдэнэтулгад,
  24. Улсын начин Д.Цэрэнтогтох аймгийн арслан П.Хүрэлбаатарт,
  25. Улсын начин Б.Даваа-Очир аймгийн арслан У.Батцоожид,
  26. Улсын начин А.Давааням аймгийн арслан М.Баяржавхланд,
  27. Улсын начин Ж.Ням-Эрдэнэ аймгийн арслан Г.Мөнх-Эрдэнэд,
  28. Улсын начин Т.Дүгэрдорж аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэд,
  29. Улсын начин Х.Цогтгэрэл аймгийн арслан Л.Энхсаруулд,
  30. Улсын начин Э.Энх-Амгалан цэргийн арслан Б.Өлзийсайханд,
  31. Улсын начин О.Түмэн аймгийн арслан Н.Амгаланбаатарт,
  32. Улсын начин Б.Түвшинтөгс аймгийн арслан Б.Батсайханд,
  33. Улсын начин Б.Сосорбарам аймгийн арслан Д.Батсүхэд,
  34. Улсын начин Л.Отгонбаатар аймгийн арслан Т.Сайханжаргалд,
  35. Улсын начин Б.Баянмөнх аймгийн арслан Ч.Алтангэрэлд тус тус уналаа.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг