ИХ НАС: Ховд аймгийн Чандмань сумын манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар морь өнгөллөө
Их насны морьдын уралдаанд 228 морь бүртгүүлсэн ч 191 нь гарааны зурхай хөдөлжээ.
Улмаар Ховд аймгийн Чандмань сумын манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар морь өнгөлсөн бол аманд хүзүүнд Говь Алтай аймгийн Халиун сумын уяач Ганзоригийн Чинзоригийн дөлгөөн халтар морь оржээ.
Мөн айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы сартай халиун, дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан морь, айргийн тавд Налайх дүүргийн уяач Ц.Даваагийн хээр морь орлоо.
Их насны уралдаанд
- Ховд аймгийн Чандмань сумын манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар морь,
- Говь Алтай аймгийн Халиун сумын уяач Ганзоригийн Чинзоригийн дөлгөөн халтар,
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы сартай халиун,
- Архангай аймгийн Хотонт сумын тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан,
- Налайх дүүргийн уяач Ц.Даваагийн хээр морь
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
