Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улсын арслан Р.Пүрэвдагва хоёрын даваанд уналаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна.

Энэ даваанд аваргууд бүгд давсан бол арслангуудаас Х.Мөнхбаатар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын бөх, аймгийн начин Х.Балжиннямд, улсын арслан Р.Пүрэвдагва Увсын аймгийн Түргэн сумын харьяат аймгийн начин Г.Цоггэрэлд, саяхан заан цолны үнэмлэхээ гардаж авсан С.Сүхбат Төв аймгийн Эрдэнэсант сумын бөх, аймгийн харцага Б.Ганзолбоод тус тус уналаа.

Р.Пүрэвдагва арсланг давсан аймгийн начин Г.Цоггэрэл өчигдөр Багахангай дүүргийн наадамд аймгийн харцага Б.Ганзолбоогоор долоо давснаар аймгийн арслан болсон билээ.

Гэвч наадмын бүртгэл эхэлсний дараа цолоо ахиулсан тул хуучин цолтойгоо барилдаж буй юм. Тэрбээр Увс нуур дэвжээ, "Тоосгон Уул" компанийн нэр дээр бэлтгэлээ базаадаг. 1996 онд төрсөн, өнөө жил 28 настай юм. 

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг