ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан оролцож, үзэж сонирхлоо.

зураг
 
зураг
 

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах Монгол телевизийн шууд хөтөлбөрийн асраар зочилж, наадамчин зон олонд мэндчилгээ дэвшүүлэв. 

зураг
 

Тэрбээр, олон зууны тэртээгээс уламжлагдаж ирсэн монгол наадам бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг илэрхийлэхийн сацуу дэлхийн тавцанд эх орныг маань таниулан сурталчилж буй соёлын илрэл гэдгийг онцоллоо. Түүнчлэн баяр наадмын босгон дээр анхдугаар чуулганаа хуралдуулсан анхны 126 гишүүнтэй Улсын Их Хуралд нийт таван нам, эвслээс нийгмийн олон бүлгийн төлөөлөл сонгогдсон нь парламентат ёсыг бэхжүүлж, улс төрийн шинэ соёлыг эхлүүлсэн түүхэн үйл явдал болсныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм. 

зураг
 
зураг
 
зураг
 

Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар сурын талбайд зочилж, наадамчин олонтой мэндчилэв. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хамтаар шагайн асарт саатаж, харваачдад амжилт хүсэхийн сацуу шагай харван, цэц мэргэнээ сорилоо.

зураг
 
зураг
 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Цог Жавхлант Хатан Жэцүн Пэма Ванчук нар Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцон, үзэж сонирхож байгаа билээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
1234 [66.181.185.52] 2024/7/14
Ih Hurliin dargadaa amjilt hysiye. Bi tyyniig ali aimag nutgiin hyn gedgiig ni medehgyi. Medej ch gehgyi. Shudarga yosiig togtoogood uguuch l gej dargaas hysne. Shudarga, erh tegsh baidal manaid us agaar shig heregtei bna. Hudulmur hiisen ni, ynen yg helsen ni, zuv baih gesen ni adluuldag sonin hariltsaanaas zalhaj baina. Darga tanii sanasan hereg bytej uls orond evtei, zuv hariltsaa togtoh boltugai
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.176] 2024/7/12
Бутаны хатанд сэтгэл алдраад л сууж байна уу
2 | 0 Хариулах
Заа [106.120.219.98] 2024/7/12
Салтаанд нь хэдийнээ толгойгоон шургуулсан!! Дамар!! Хааны үдшийн шоугаар
2 | 0 Хариулах
[106.120.219.98] 2024/7/12
Ар Монголын алдарат Дамарбаясгалан Авилгалч шувуухай гэж!!! Жинхэнэ Обунхг шаадаг бсан гар чинь энэ ш дээ!!! Данх гэд л бсан үнэндээ Дамар шүү дээ!!! Обунаг өрөөндөөө 2 төлийг тэлж бгаад Чарлуулдаг бсан гэж намын нарийнууд ярихийн бна лээ!!
4 | 0 Хариулах
[106.120.219.98] 2024/7/11
Бутаны Гүнжийг аваад суучихсан юмуу? Дамарбаясгалан!!! Хааныг хилэгнүүлж бж Хонгондоо мөчир зоолгуулах нь дээ!!
2 | 2 Хариулах
Зочин [202.179.24.175] 2024/7/11
В литовском городе Паланга в одном из жилых домов возник пожар. Причиной ЧП предположительно стал взрыв аккумулятора электросамоката. В квартире, где он находился, полностью сгорела одна комната со всем содержимым Аккумулятор самоката довольно большой. Он нагревается, расширяется, а затем взрывается".
0 | 2 Хариулах
💩 [103.57.95.237] 2024/7/11
ni hao,😅
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.180] 2024/7/11
Аль нь юм бэ.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.57] 2024/7/11
Күэ тэгээд оролцохгүй байх юм уу аан
1 | 1 Хариулах
Zochin [66.181.182.169] 2024/7/11
Hoshnogo yamarch bolovsrolgui angli oros yapon solongos hel medehgui erguu Mal
9 | 1 Хариулах