Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын цолтой 98 бөх зодоглосон. Тэднээс насаар хамгийн ахмад нь болох улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ Булганы залуу бөх Б.Цэнд-Аюушт уналаа.
Мөн Увсын начин Д.Энхбаяр барилдахаар бүртгүүлээд эхний даваанд Завханы сумын заан Ж.Мягмардэмбэрэлтэй оноолт таарсан ч дэвжээнд гараагүй тул хасагдсан аж.
Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ хэдхэн хоногийн дараа 60 нас хүрнэ. Түүний араас улсын заан Ц.Мягмарсүрэн 51, дархан аварга Г.Өсөхбаяр 50 (ирэх арванхоёрдугаар сард 51 хүрнэ) настай юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!