Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

АЗАРГА: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач С.Гал-Эрдэнийн нандин хонгор азарга түрүү магнайд хурдаллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүй долоон худагт азарганы уралдаан боллоо. Энэ жилийн баяр наадмын азарганы уралдаанд 192 азарга бүртгүүлснээс хурдан морины унаач хүүхдүүдийн хамгаалалтын хэрэгсэл шалгаж, шүдлэгээ, хэмжилт хийсний дараа гарааны зурхайгаас 134 азарга гарсан юм.

Уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны хаант улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук азарганы уралдааныг үзэж сонирхсон аж.

Азарганы уралдаанд 

  • 1. Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ нандин хонгор азарга түрүү магнайд хурдаллаа.
  • 2.  Архангай аймгийн Их тамир сумын уяач Уясахын Тодбаярын хээр азарга
  • 3. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга,
  • 4. Булган аймаг Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан азарга,
  • 5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Чулуунбатын Батжаргалын зээрд азарга хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг