Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

ШҮДЛЭН: Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Ц.Дагвасүрэнгийн хурдан хул үрээ түрүү магнайд тодров

П.Зоригт, IKON.MN
2024 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлсэн.

Энэ удаагийн уралдаанд нийт 254 шүдлэн бүртгүүлснээс 100 гаруй үрээ гарааны зурхайгаас хурдалсан юм. 

Шүдлэн насны морьдын уралдаанд 

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Ц.Дагвасүрэнгийн хурдан хул үрээ түрүү магнайд тодров. 
  2. Аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Мөнхсайханы хурдан хар үрээ
  3. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Т.Баярхүүгийн хурдан хээр үрээ
  4. Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын хонгор халзан үрээ 
  5. Айргийн тавд Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Ц.Зулхүүгийн зээрд үрээ хурдалж уясан эзэн, унаач хүүхдээ баярлууллаа.