ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/10-НД НИЙТЛЭГДСЭН
ХЯЗААЛАН: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Чинзоригийн хурдан хээр үрээ түрүүллээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлж байна.
Хязаалан насны морьдын уралдаанд
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хурдан хээр үрээ түрүү магнайд тодров.
- Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ
- Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор үрээ
- Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээ
- Айргийн тавд Хэнтий аймгийн Норовлон сумын Нямноровын Мөнхийн бор халзан үрээ хурдалж уясан эзэн, унаач хүүхдээ баярлууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






