Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамт Гандантэгчинлэн хийдэд зочилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өчигдөр буюу Мягмар гарагийн үдээс хойш Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилжээ.

Хүндэт зочдыг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж угтаж авсан байна.

Энэ үеэр Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг хунтайж Гялсэй Жигмэ Намгел, Гялсэй Уген Ванчук нар дагалдан явжээ.

Бутаны Хааны гэр бүл Гандантэгчинлэн хийдийн сүм дугануудтай танилцаж, бурхан шүтээнүүдэд мөргөсөн байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: RoyalOffice.bt