Богд банкны 2024 оны эхний хагас жилийн татварын дараах цэвэр ашиг 15.01 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээ түвшинд хүрлээ. Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 21.52%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 12.0 төгрөгтэй хаагдлаа.
2024 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээс онцолбол:
Тайлант хугацаанд Богд банк нь Банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 23.4% (байвал зохих хэмжээ 12.5%). Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломжийг бий болгодог.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 32.2% (байвал зохих хэмжээ 25.0%) буюу бусдаас татан төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийнхээ 32.2% болох 204.72 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон бэлэн мөнгөнд түргэн хөрвөх боломжтой Монголбанкны Үнэт цаасанд байршуулан удирдаж байна.
Богд банк-Итгэл түгээнэ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!