Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулсан байна.
Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дараах байдлаар тусгасан байна.
Засгийн газрын бүтэц:
Засгийн газрын бүрэлдэхүүн:
Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн тогтоохдоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн Засгийн газрын бүтэц дээр тулгуурлан, ерөнхий чиг хандлагыг Англи, Герман, Сингапур зэрэг парламент нь манайхтай төстэй, холимог тогтолцоотой улс орнуудынхтай төстэй байхаар тодорхойлсон.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг гэр бүл, хүний хөгжил рүү чиглүүлж, үндсэн үзэл баримтлалыг хүний хөгжил гэдэг цогц ойлголт руу хандуулсныг тодотгосон.
Түүнчлэн залуучуудыг соёл, спорт, аялал жуулчлалтай хамтатган авч үзэх нь олон улсын нийтлэг жишиг гээд энтертайнмент, бүтээлч үйлдвэрлэлийн салбартай залуучууд идэвхтэй холбогдож байж ирээдүйд итгэх итгэл, эх оронч үзэл төлөвшинө гэж үзэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг байгуулахаар төлөвлөсөн гэлээ.
Уул уурхайг зөвхөн ухах салбар гэж ойлгох бус дэвшилтэт технологид тулгуурласан, үйлдвэржсэн чиглэл рүү орох нь зүйтэй учир Аж үйлдвэрийн яамыг уул уурхайгаас салгаж болохгүй хэмээн тайлбарлав.
Хууль зүй, дотоод хэргийн асуудлыг “жастис” буюу шударга ёс гэдэг агуулга руу оруулж ирснийг Ерөнхий сайд тодотгоод, бид зөвхөн хууль сахиулах биш шударга ёсыг нийгэмд тогтоох, хууль тэгш үйлчлэх, хүний эрхийн асуудлуудыг ч хамтад нь авч үзэх ёстой.
Эдийн засгийн хөгжлийн яам нь бодлого төлөвлөлтийн яам бөгөөд энэ агуулгаар ШУА-ийг Эдийн засгийн хөгжлийн яам руу татсан гэлээ.
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!