ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Зуун сая жимсний мод” тарих хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар 2024 оны долдугаар сарын 9-ний өдөр Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан найрсаг харилцааг  өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Хааны гэр бүл болон Бутаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тэрбээр 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж буйг өндрөөр үнэллээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч түүх, шашин, соёлын биет бус өвийн гүнзгий хэлхээ холбоотойг онцолж, энэ удаагийн төрийн айлчлал өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа ахиулан, харилцааны түүхэн шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд энэ сул талаа давуу тал болгон, нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэлийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, нийгэм, эдийн засгийн нийтлэг сорилт, бэрхшээлийг даван туулж, тогтвортой хөгжлийг цогцлоох чиглэлд хамтран ажиллахын төлөө гэдгээ нотоллоо.

Түүнчлэн Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын Судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах үйлсийн төлөө хамтран ажиллахаар тогтлоо.

Энэ удаагийн айлчлалын дүнгээр гаргасан Хамтарсан мэдэгдэл нь улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг салбарыг хөгжүүлэх замын зураглал нь болж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц бололцоогоо ажил хэрэг болгож, оюутан залуусаа тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулахаар шийдвэрлэлээ.

Иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх зорилгоор “Go Mongolia” үндэсний брэндийг “Bhutan Believe” үндэсний брэндтэй уялдуулахаар болов.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтарч, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Цог Жавхлант Хааны “Зуун сая жимсний мод” тарих санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр боллоо.

Хоёр улсын төрийн тэргүүн бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснээ бататган, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа харилцан нотоллоо.

Уулзалтын дүнгээр Монгол Улс, Бутаны Хаант Улсын хамтарсан мэдэгдэл, мөн хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүд байгууллаа.

зураг
 

 

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.28] 2024/7/9
Жимсний мод тариач дээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.57] 2024/7/9
Zass hotiin Orosuudiin tarisan heden say modiig bugdiig undseer ni gargah hayachihaad yu yaraid baigaa yum be?!
0 | 0 Хариулах
Бутанаас сурах, судлах зүйл байхгүй юу? [66.181.160.27] 2024/7/9
Бутан чинь Буддын шашинтай улс, шашныхаа уламжлалыг хэдэн зуун жил таслаагүй. Иймд Монгол Улс эднийхээс өөрийн шашнаа орчин үетэй яаж холбох уу, шашны номыг иргэддээ яаж номлож сургах уу, эдгээр чиглэлээр Бутаны туршлагыг хэрхэн судлах талаар тохирч болдоггүй юм уу? Зүлэг мод тарих юм л тохироод байх юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.197] 2024/7/9
Бутан бол хятад энэтхэгийн дунд байдаг улаанбаатар хотын газартай адил жижиг нутаг дээр 3 сая будда шүтдэг тариачдын улс. Төвдтэй адил шашин шүтдэгээрээ монголтой мөн төстэй үндэстэн. Аж үйлдвэр огт хөгжөөгүй балбатай ойролцоо улс
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.209] 2024/7/9
900K хүн ам
0 | 0 Хариулах
бүтэхгүй төрийн ажил [192.82.65.180] 2024/7/9
Хятадын Хянган аймгаас Хятад суугаа манай консул хэдэн зуун мянган мод явуулсан чинь манай хил гааль элдэв бичиг баримт нэхэж байгаад уг модыг нь үхүүлээд буцаасан. жимсний мод оруулж Бутанаас оруулахад бас л тэгэх байхдаа. болдог бол бүх гаалийн байцаагчдыг хүн-робот болговол улс орны хөгжил дажгүй явагдах байхдаа. Робот хурдан, шуурхай үйлчилж, дор нь шалгана. Элдэв юм нэхэж хүнд суртал гаргаж, авилга авахгүй. Өөр нэг тэнэгтэл нь улсын Нефтийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хил дээр оруулахгүй, бас хүлээж авах манайхан нь ачаагаа авахгүй байсаны хар гайгаар тээвэр, хадгалалтын хугацаа хэтрээд нөгөөх нь буцаад Энэтхэгрүү явсан. аймшигтай. төрийн ажилтануудын ажил нэг иймэрхүү, дандаа улсаа хорлосон. тэгээд хэн ч шийтгэл бурууг үүрээгүй. Энэ байдлаар тэрбум мод тарих хөтөлбөрыг Байгаль орчины сайд нь гардан хариуцах байтал хариуцаж чадах болов уу. эсвэл авга ах Эмартын эзэн баян ахынхаа ажилд анхаарах уу.
5 | 0 Хариулах
Зочин [103.57.93.231] 2024/7/9
Butand mod tarij ogoh tuhai yarij bgaa um
0 | 0 Хариулах
Baldan [202.126.89.220] 2024/7/9
Монгол болон Бутаны иргэд харилцан ихээр зорчдог болмоор байна. Хонгконгод бутан гэсэн монгол царайтай хүмүүстэй таарч байлаа, манайханд их сайн санагдсан шүү. Тэд маш цэвэр англиар ярьдаг учраас англи хэлний хөтөлөрт тусалж чадна
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.63] 2024/7/9
Эсвэл газар доогуур нууц төмөр зам тавьчихвал. Бэлэн мэргэжилтэн нь байж байна. Монголын нууц төмөр зам компанийн ерөнхий захирал ганцаараа өлхөн тавьчихна дөө.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.65] 2024/7/10
Тэгвэл тэр газар доогуурх нууц төмөр замаараа нүүрсээ их хэмжээгээр шаана! Эд нарын ганц чаддаг ажил нь!
0 | 0 Хариулах
Baldan [202.126.89.220] 2024/7/9
Харилцан визгүй болох боломж алга гэж үү?
3 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/7/9
2 орны хооронд дүүжин тээвэр барьчуул сайхан юм болно доо.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.57] 2024/7/9
Albaar ingeed bdg ium yy teneg ium uu esvel
0 | 0 Хариулах
Зочин [151.250.8.136] 2024/7/9
газар доогуур метро барих хэрэгтэй
0 | 0 Хариулах