ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Улаанбаатар хот 50 мВт-ын хүчин чадалтай батарей цахилгаан станцыг 10 дугаар сард ашиглалтад оруулна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр тус станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станц ирэх аравдугаар сард ашиглалтад орох боломжтой боллоо. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул болон холбогдох албаныхан Бөөрөлжүүт цахилгаан станцад ажиллалаа.

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд баригдаж буй тус цахилгаан станцыг дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар эхний блок буюу 150 мBт хүчин чадалтай станцын ажлын явц 72 хувьтай үргэлжилж байна.

зураг
 
зураг
 
зураг
 

Тодруулбал тус станцын GIS 220кВ-ын ил хуваарилах байгууламжийн тоног төхөөрөмжийг угсарч, гадна барилгын ажил дууссан байна. Мөн А баганын гадна шит суурилуулалт болон трансформаторын холболтын ажил, тоноглол суурилуулалт,  тусгаарлалт, нарийн хэмжүүрийн кабель холболт, өндөр хүчдэл талын гурван фазын цэнэг шавхагчийг хийж дуусжээ.

Турбингенераторын барилгын дунд болон нам даралтын турбины цилиндрийн даацын суурийг байршуулсан бөгөөд турбины суурийн плитаны хүлцлийг тохируулж дууссан байна.

зураг
 
зураг
 

Харин станцын зуухны нүүрсний бункерийн угсралт 85 хувьтай үргэлжилж байна. Мөн агаарын компрессорын барилга, ESP цахилгаан шүүлтүүрийн барилга угсралт болон эргэлтийн усны насос, үйлдвэрийн хаягдал усны насос станцын барилгуудын угсралт үргэлжилж байна.

Эхний блок энэ аравдугаар сард ашиглалтад орох бол II блок 2025 онд ашиглалтад орно. Ийн тус хоёр блок бүхий 300 мВт цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх юм.

зураг
 
зураг
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2024-2028 онд Улаанбаатар хот метроны I, II шугам, тойрог хурдны зам, Туулын хурдны зам, Шинэ зуун мод хотын дэд бүтэц болон зураан дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Эдгээр ажлыг хийхэд зайлшгүй эрчим хүч шаардлагатай. Иймээс Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулан санхүүжилтийг шийдвэрлэлээ.

Мөн Улаанбаатар хот 50 мВт-ын хүчин чадалтай батарей цахилгаан станцын нээлттэй тендерийг энэ сард зарлаж, уг станцыг ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Бөөрөлжүүтийн эхний блок болон батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг сэргээж чадах юм. Үргэлжлүүлэн 2025 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад оруулна. Ингэснээр дээр дурдсан бүтээн байгуулалтын ажлыг хийхэд эрчим хүчний асуудалгүй үүсэхгүй” гэдгийг онцоллоо.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Сонгогч [202.126.89.208] 2024/7/12
Хотын дарга Нямбаатар хурдтай дайчин сайн ажиллаж байна. Чанарт нь сайн анхаар эхнээс нь ажлын зураг төлөвлөлт чанар хяналт гүйцэтгэлд. Амжилт хүсэе
0 | 1 Хариулах
Аагий [202.9.40.153] 2024/7/11
Манай уудам орны хувьд нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станцууд маш чухал үүнийг яагаад хийхгүй байгаам бэ. Монголд юу бн нар салхи.
1 | 2 Хариулах
Энэ жил амжихгуй [172.58.165.208] 2024/7/11
Энэ жил амжихгуй харагдаж байна
0 | 0 Хариулах
Сүхбаатар | [59.153.112.34] 2024/7/10
Цахилгааны дутагдлаа шийдчихвэл ядаж утааны асуудал багасах байх гэж харж байна. Ер нь цөмийн эрчим хүчний станц барих шаардлага байгаа гэж үзэж байгаа. Гол тэр эх үүсвэрээс өргөн Монгол орноороо цахилгаан сүлжээг тарааж жижиг гэлтгүй хэрэглэгчид тараахад бас л шон шонгын утас гээд аалзны шүлс шиг сүлжээ энэ гээд зардал асуудал их бий. Харин тэр нар салхины эрчим хүчийг ашиглаж цахилгааны эх үүсвэр гаргах том жижиг төслүүдийг хөгжүүлбэл манай оронд илүү тохиромжтой санагддаг.
1 | 1 Хариулах
Ш.ЭРДЭНЭСУВД [66.181.190.157] 2024/7/10
Мэргэжлийн мэргэшсэн зөвлөх инженер Арслаaдаа болон хамтран бүтээн байгуулалтад гар биe оролцож байгаа залуучууд хамт олонд амжилт хүсэe.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.231] 2024/7/9
Хоцрогдсон тэнэг үхэрнүүд хоцрогдсон станц л барих гээд чичрээд салганаад үхлээ . Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бэлэн болгочхоод байна Монгол хүн Санхүүжилт өгөхгүй тэнэгтэж өгөх юмаа кк
1 | 1 Хариулах
Сонгогч [202.126.89.208] 2024/7/12
Чи хуцахгүй харж бай хажууд нүүрс байна. Юу ч хийдэггүй хийрхсэн мал
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.189] 2024/7/9
Цөмийн эрчим хүч ашиглъя
1 | 2 Хариулах
Зочин [64.226.110.151] 2024/7/9
Тендерийг Монголын компаниудад өгөх хэрэгтэй, энэ нь манай улсаас мэргэжил авах цорын ганц арга зам. Гадаадын компаниуд оролцохдоо технологийн зарим үйл явц, ноу-хауг хуваалцахыг шаардаж, тэднээс суралцахын тулд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахын тулд монгол мэргэжилтнүүдийг ажиллуулах шаардлагатай болдог.
2 | 1 Хариулах
Зочин [103.212.117.235] 2024/7/9
Эрчим хүч уналтанд орчихоод байхад олон долоон юм яриад бх ий, ЭХ ий сайдаа зайлуул
0 | 0 Хариулах
9090 [202.126.90.203] 2024/7/9
Эрчим хүчний яамны ажил булааж хийх гээд больж үз...наад зарласан тендер ээ хар..хэзээ ОУ-ын тендер монгол хэл дээр зарлаж байсын. Мэргэжлийн боловсон хүчинтэй яаманд нь өгч тендерийг нь зарлуулаач. Монгол хэл дээр зарлана гэдэг чинь хэн нэгэнд зориулан бэлтгэсэн тендер гэж хардах бүрэн үндэслэлтэй
6 | 1 Хариулах
Зочин [202.55.188.41] 2024/7/9
УБ ХОТ БИШ, ГОЛОМТ БАНК УГ ЦАХИЛГААН СИАНЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ БАЙГАА. УБ ХОТЫН БОСГОХ 500 ТЭРБУМ БОНДЫН 350 ТЭРБУМ ₮-ИЙГ ГОЛОМТ БАНКНЫ БАРЬЖ БУЙ СТАНЦЫГ ЭНЭ ӨВЛӨӨС ӨМНӨ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ЗОРИЛГООР АШИГЛАНА. ИНГЭЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСНЭЭР УБ ХОТ УГ СТАНЦАД ХУВЬ ЭЗЭМШИХ ҮҮ ? ЭСВЭЛ ХУВИЙН КОМПАНИЙ СТАНЦЫГ БАРЬЖ ДУУСГАХАД “ТУСЛААД ӨНГӨРӨХ ҮҮ” ГЭДЭГ Л ГОЛ АСУУЛТ…
5 | 2 Хариулах
Зочин [172.59.187.240] 2024/7/9
Ashiglaltand orsoniih ni daraa sursan zangaaraa turd awna l geh bhdaa
5 | 2 Хариулах
Зочин [202.179.25.79] 2024/7/9
Яг үнэн
4 | 1 Хариулах
Зочин [103.80.211.131] 2024/7/9
Яваандаа 600 мBт болно гэвэл нилээд том юм байна, амжилт.
7 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.38] 2024/7/9
ДАНДАА ИРЭЭДҮЙ ЦАГ ДЭЭР ЯРИНА! БАС ДАНДАА ҮГЭЭР ТОГЛОНО! БАТАРЕЙНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ГЭЖ ЮУ БАЙДАГ БАЙНАА! ЗҮГЭЭР Л ЦЭНЭГЛЭДЭГ ЦАХИЛГААН ХУРИМТЛУУР ГЭЖ ХЭЛЖ БОЛНО ШД!
7 | 2 Хариулах
Зочин [202.126.89.209] 2024/7/9
ӨДРИЙН ЦАГИЙН ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ ТОГОО ШӨНИЙН АЧААЛАЛ БУУРСАН ҮЕД НӨӨЦӨЛЖ АВНА. МЭДЭМХИЙРЭХЭЭС ЦААШГҮЙ. КОММЭНТ ХЭСГИЙГ ХААВАЛ ЧИ ХАМГИЙН ТҮРҮҮНД АМИА ХОРЛОХ БХДАА. ККК
0 | 4 Хариулах
РАВДАН [66.181.160.38] 2024/7/9
НӨӨЦӨЛЖ АВСНЫГАА ЦАХИЛГААН СТАНЦ ГЭЭД БАЙГААМУУ?
4 | 1 Хариулах
Хариулт [202.126.89.224] 2024/7/10
202.126.89.209 д чи хэтэрхий их мэдэмхийрэх хэрэггүй . Шөнийн цахилгааны ачаалал багассан үед батарейн зай хураагуураараа цэнэглэж өдөр ачаалал ихэдсэн үед хэрэглэх хуримтлуулсан цахилгаанаа ашиглах юм. Батарейн ЦС гэхгүй.
2 | 1 Хариулах
Зочин [103.212.118.126] 2024/7/9
Наад юмнуудаа зарлахгүй зүгээр хийгээд ашиглалтанд нь оруулчиж болдоггүмуу. Тендер нь ч эхлээгүй юмыг төдийд ашиглаад эхэлнэ гээл шаахын
4 | 1 Хариулах
Зочин [202.55.188.41] 2024/7/9
ХУВИЙН БАНКНЫ ТӨСЛИЙГ УБ ХОТ БОНД БОСГОЖ ДУУСГАЛЦАХ ГЭЖ БАЙГАА ЮМ АА
3 | 1 Хариулах
***** [202.126.90.203] 2024/7/9
Одоо тендер шалгаруулалт эхлээчгүй бга ажлыг 10 сард дуусна гэхийн Данх энэ хоёр эрүүл юм уу...ОУ-ын тендер монгол хэл дээр зарлачихсан...мөн ажил хийвээ. Баримжаагүй гуцахын
4 | 2 Хариулах
[203.98.76.249] 2024/7/9
мэдрэл дутуу байдаг байхаа. ярьж байгаагаа мэддэггүй хэсээд л байдаг. авгайгаа ч танихгүй хаа хамаагүй хурьцад явдаг байхаа
2 | 2 Хариулах
Зочин [66.181.181.59] 2024/7/9
Хятадууд барьж байгаа юм уу? Тэд ч нэг эхэлвэл ажлыг гялалзуулна даа. Манайхан л гацаа үүсгэчихгүй бол
8 | 2 Хариулах
Зочин [103.168.34.130] 2024/7/9
Мояа, ояа нарт хар мэдээ байна😆
3 | 0 Хариулах