Баяр наадмын өдрүүдэд болзошгүй эрсдэлээс сэргийлэх ЗӨВЛӨМЖ
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс баяр наадамтай холбоотойгоор сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэлээ.
Өнгөрсөн оны долдугаар сард мориноос унаж бэртсэний улмаас 370 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 204 нь 0-18 насны хүүхэд байжээ.
Түүнчлэн өнгөрсөн онд 35 хүн уралдааны мориноос унаж бэртсэн мэдээлэл бий.
Тэр дундаа уралдааны мориноос унаж бэртсэн 13 хүүхэд байгаа бол, үлдсэн 256 нь уналгын мориноос унаж бэртжээ.
Хөдөө орон нутагт зорчих тохиолдолд:
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах
- Авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох
- Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх
- Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Түүнчлэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хорхог боодог хийх болон бусад төрлийн идээ ундааг бэлтгэхдээ өөрсдийн болон ойр тойрны хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж түлэгдэж гэмтэхээс сэргийлэх, мөн гол ус, нуур цөөрмийн дэргэд анхаарал болгоомжтой байж аялал зугаалгад оролцох нь хамгийн чухал юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
