ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/24-НД НИЙТЛЭГДСЭН
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрний асуудлаар маргааш хэвлэлийн хурал зохион байгуулна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүр зургаадугаар сарын 22-нд орсон борооноор усанд автаад буй.
Эх сурвалжийн мэдээлснээр хөрс хуулалтын ажил явагдаж байсан хэсэгт үерийн ус оржээ.
"Хөрсийг хуулж аваад таарах материал чулуугаар дүүргэж нягтруулан даланг босгох ажил үе шаттай хийгддэг юм.
Одоо инженер, техникийн ажилтнууд энэхүү бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Гүүр үерт автаж урсчхаагүй.
Уг асуудлаар маргааш/2024.06.25/ хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгнө" гэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
