Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Чех улсын Прага хот дахь Монголчууд УИХ-ын сонгуульд саналаа өгч байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 6 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт гадаад улсад амьдардаг Монголчуудын хувьд өнөөдрөөр дуусгавар болж байна. 

Сонгуулийн тухай хуулиар гадаад улсад амьдарч буй Монгол иргэдээс санал авах хугацааг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд тогтоосон.  Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа 13,095 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлжээ. Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөө өглөөний байдлаар гадаад улс дахь иргэдийн сонгуулийн ирц 50.9 хувьтай байна хэмээн мэдээлсэн. 

mpa.mn гэрэл зургийн агентлагийн зөвшөөрөлтэйгөөр Чех улсын Прага хотод амьдардаг Монгол Улсын иргэдийн санал хураалтын /2024.06.22/ фото сурвалжилгыг хүргэж байна.