Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өнөөдрөөс саналаа өгч эхэллээ. Санал хураалт зургаадугаар сарын 23-ныг дуустал тухайн орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт болно.
Энэ удаагийн сонгуульд гадаад улсад буй 13,095 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ. БНСУ-аас хамгийн их буюу 2,983, АНУ-аас 1,862, Япон улсаас 1,282 хүн санал өгөх аж. Харин Египет болон Кувейт улсаас хамгийн бага буюу тус бүр 12 хүн санал өгнө.
График #1: Гадаад улсад байгаа сонгууль өгөхөөр бүртгүүлсэн иргэд улсаар
Харин саналаа өгөх монгол иргэдийг амьдарч буй хотоор нь харвал Сөүл хотоос 2,656, Канберра хотоос 1,282, Токио хотоос 1,177 хүн УИХ-ын сонгуульд санал өгөх юм.
Манай улсын хөршүүдийн нийслэл Москвагаас 370, Бээжингээс 347 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн байна.
График #1: Гадаад улсад байгаа сонгууль өгөхөөр бүртгүүлсэн иргэд хотоор
Мөн энэ удаагийн сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй 20-39 насныхан хамгийн их оролцохоор болжээ.
График #1: Гадаад улсад байгаа сонгууль өгөхөөр бүртгүүлсэн иргэд насны ангиллаар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!