Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд зориулан “ECO BIKE” цахилгаан дугуйн түрээсийн үйлчилгээ шинээр нэвтэрч байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр:
Эхний ээлжид туршилтын журмаар 1000ш цахилгаан дугуйг үйлчилгээнд гаргаж байна. Цаашид дугуйны тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Цахилгаан дугуйны онцлог нь зөөлөн суудал, 16 инчийн том дугуй, урд хойд хос амартизаторыг хослуулснаар туулах чадвар болон тав тухын хувьд сайнаас гадна аюулгүй унахад шаардлагатай бүх нөхцөлийг сайн хангаж өгсөн болно. Нэг удаагийн цэнэгээрээ дунджаар 65 км замыг туулах боломжтой. Дээд хурдны хэмжээ 20км цаг хүрнэ.
Зарим зүйл дээр хэрэглэгч нарт тусламж хэрэгтэй үед хэрэглэгчийн төвийн 72019999 утсаар болон ECO BIKE пэйж хуудсаар дамжуулан зааварчилгаа мэдээлэл авах бүрэн боломжтой.
Бидний зүгээс хэрэглэгч нартаа зориулж 06 сарын 30-г дуустал “ЦЭНЭГЛЭСЭН ДҮНГЭЭР 100% БОНУС” бэлэглэнэ.
Шинэ хэрэглэгчид нартаа нэмж эхний удаа “20 ХҮРТЭЛХ МИНУТ НЭГ УДАА ҮНЭГҮЙ УНАХ” – эрхийг өгнө. Ингэхээр хэрэглэгч нар маань 06 сарын 30-г дуустал 1 минутыг 125₮-н үнээр үйлчилгээ авах боломжтой болж байна.
Цахилгаан дугуй хэрэглэгчид маань зорчих ХЯЗГААРЫН (БҮСЧЛЭЛИЙН) хүрээнд аюулгүй зорчиж зориулалтын байршлуудад аяллыг дуусгаж соёлтой хэрэглээрэй.
Их хотын - Эко хэрэглээ
Фэйсбүүк пэйж: ECO BIKE
Холбоо барих: 72019999