ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг бүртгэхээс татгалзжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, хоёр эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1,416 хүний баримт бичгийг ирүүлсэн.

Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах хүсэлт гаргасныг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч холбогдох баримт бичгийг буцаав.

СЕХ-ны хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1,206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1,245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор тогтоолоо.

Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тодруулбал

  • татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй 76
  • хуульд заасан баримт бичиг дутуу 63
  • шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа тав
  • нэр дэвшүүлсэн нам, эвслээсээ өөр намын гишүүн дөрөв
  • сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлага хангаагүй дөрөв
  • төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй нэг
  • авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон нэг нэр дэвшигчийг тус тус бүртгэхээс татгалзав.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн дотор бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг СЕХ-нд ирүүлэх боломжтой юм.

Тиймээс хуульд заасан хугацаанд нэр дэвшигчид холбогдох лавлагаа авах боломжоор ханган нийтээр тэмдэглэх баяр болон амралтын өдөр ажиллах хүсэлтийг СЕХ-ноос холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

зураг
 
СЕХ

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.66.101] 2024/6/4
за сонгууль болдгоороо боллоо, харин сонгууль дамнан авилга нэхдэг, ажлаа хийдэггүй дунд жижиг дарга нарыг яах билээ?
0 | 0 Хариулах
Зоч... [66.181.181.13] 2024/6/2
Улс орныг нам удирдаж авч явдаг болоод бүх улс орон намын гишүүнийг сонгоод буй. Манай оронд Намгүй, гишүүн биш нь өөрийгөө магтахаар бид сонгодог. Ж нь хэрүүлч С.Ганбаатар. Энэ нөхөр чгишүүн болж Монгол орныг мөн балалсан. Та мэдэж л буй. Нарийн хулгай хийдэг шиг буй. эхнэрээ нүүрсний хэргээс цэвэр мулталчихсан. Бас 400 тэрбумын нүүрсний хэрэг гарлаа гэсэн. Өөр чхүн бий. Энэ бие даагч нар энэ мэт худал яриад өөрөө мундаг болно. Бас нам дамжих юм. Энхбаярын намд гишүүн нь болж, хөөрхий сайд нарын авлигын мөнгөнөөс нэлээд хүртсэн. энх баярыг мөнгөгүй болохоор АН-д элссэн гэсэн. Одоо тэндээс гишүүн болно гэнэ. Ийм хүнийг дэмжээд байхаар Монгол яаж хөгжих вэ. Орох газаргүй байж ядсан хүнийг элсүүлээд авдаг НАМ гэдэг хөөрхий.
0 | 0 Хариулах
Зочин [172.59.184.123] 2024/5/31
MAN ih aidastai baindaa
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.47] 2024/5/31
Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг энэ олон наманцаруудын нэр дэвшигчидын учрыг олохгүй олон иргэдийн толгой эргүүлсэн ёстой МАНгар сонгууль гэгч нь болох нээ. Ер нь хоёрын хооронд нэг хоёр хүний халаасны намуудын учрыг нь олж нэг талд багтаахгүй ийм балай улс төр хийлгэхийг МАНай энэ эрх баригч МАНгаруудын хөхүүлэн дэмжиж өөрсөдөө ашигтайгаар байлгахын тулд юу ч хийхгүй байгаа нь үнэхээр улс оронд гамшиг авчирна шүү
0 | 0 Хариулах
Зочин [49.0.136.2] 2024/5/31
"шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа тав" гэнэ үү
0 | 0 Хариулах
Зочин [49.0.136.2] 2024/5/31
шорон ороныг лаларууд ялаас ингэж мултардаг болсиймуу
0 | 0 Хариулах