Уншиж байна ...

ФОТО: "Таван толгой язгууртны оршуулгын цогцолбороос малтлагын үеэр олон эмээл гарлаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Чингис хаан" үндэсний музейд үзмэрүүд хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус музей цаашид 10,000 гаруй үзмэртэй болж байж сэлгэлтийн үзмэртэй хэвийн үйл ажиллагаагаа явуулна гэж үзжээ.

МУИС-ийн археологийн судалгааны багийн илрүүлсэн ховор олдворуудыг Соёлын Өвийн Төв сэргээн засварлаж, үзмэр болгон тавихаар өнөөдөр хандивлаж байгаа аж.

Соёлын Өвийн Үндэсний Төвийн захирал Г.Энхбат XIII зууны үед хамаарах өнөөдөр өгч буй 50 орчим олдвор нь органик боловч цаашид хэврэг учир сайн хадгалж, хамгаалахыг захив.

МУИС-ийн археологийн судалгааны төвийн захирал, доктор, профессор Ц.Төрбат "Таван толгой цогцолборын  Баруун овоонд бид малтлага хийсэн. XIII, XIV зууны Монголын Юань улсын язгууртны оршуулгын цогцолбор. Бидний малтлага ерөнхийдөө дууссан. 2010 оноос хойш малтлага хийсэн юм.

2022 онд 56 дугаар булшинд малтлага хийсэн. Газрын гадарга дээр жижиг цагариг харагдах боловч доошоо гурван метр гаруй гүн. Зарим булш тоногдсон байсан. 56 дугаар булшнаас олдсон илд музейд тавигдсан.

Хатан хүний булш бүрэн цогцолбороороо гарсан. Хөл талд мөнгөн сав суулга байсан. Мөнгөн гүц, юүлүүр хоёр нь музейд тавигдсан, мөнгөн аяга нь тавигдаагүй байна.

Таван толгой цогцолбороос малтлагын үеэр олон эмээл гарлаа. Баатруудын эмээл энгийн бол хатдынх металл ялтастай байсан. 

Малтлагаас гарсан шүдний алтан бөгж нь хуруунд орохгүй, жижигхэн.

2023 онд тус цогцолборын 54, 55 булшинд малтлага хийсэн. 54 дүгээр булш тоногдоогүй ч олдвор багатай. 55 дугаар булшнаас хоромсого, эвхдэг исэр/мухар сандал/ илд олдсон" гэж ярилаа.

Сүхбаатар аймгийн Онгон сумын "Таван толгой" язгууртны оршуулгын дурсгалаас илэрсэн үзмэр, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Гол мод хоёр, Хүннүгийн язгууртны оршуулгаас илэрсэн үзмэр, 13 дугаар зууны язгууртан эмэгтэй гарди шувуун дүрслэлтэй эмээл зэрэг үзмэр багтжээ. 

ФОТО: Чингис хаан Үндэсний музейд хүлээлгэж өгсөн олдворууд

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг