Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Замуудын хуучин хучилтыг хуулахгүйгээр 7-10 см-ийн зузаан асфальт бетоноор хүчитгэж, зассан" гэв

Б.Манлай
2024 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд нийслэлийн хэмжээнд 17 байршлын замыг засаж, шинэчлэх ажлыг хийх тухай албаныхан мэдээлж байв. Өнөөдрийн байдлаар зургаан байршлын замыг засаж дуусжээ.

Эдгээр замыг засахдаа ямар технологи ашиглаж байгаа болон хэдэн жилийн баталгаатайг Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын ахлах инженерээс тодруулахад "Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зургаан байршлын замыг засаж шинэчлэн, хөдөлгөөнийг нээгээд байна.

  1. Намъянжугийн гудамж
  2. Магсаржавын гудамж /ТБД андуудын зам/
  3. Амгалан
  4. Богд уулын зам
  5. УБЦТС ТӨХК-ийн зам
  6. Цэцэг төвийн замын хөдөлгөөнийг нээсэн.

Эдгээр асфальт бетон хучилттай авто замын хэлбэр, хийцийг өөрчлөхгүйгээр нэмэлт хучилт хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуучин хучилт дээр 7-10 см-ийн зузаантай асфальт бетон хучилтаар хүчитгэж, насжилтыг уртасгаж байна. Энэ нь шинэ технологи биш Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу хийгдэж буй ажил. Бид замаа ингэж арчлахгүй бол эвдрэл илүү их болж, зардлын хэмжээ өснө.

Асфальт бетон хучилттай замыг зургаан жил тутамд, цемент бетон хучилттай замд 15-20 жил тутамд ээлжит засварыг тогтмол хийж байх ёстой байдаг.

Зам засвар, шинэчлэлтийн ажлыг товлосон хугацаандаа дуусгахын тулд хүн хүчээ нэмэгдүүлж, 24 цагаар ажиллах зохицуулалт хийдэг. Замын суурь хучилтыг хуулахгүйгээр засвар, шинэчлэлт хийж байгаа болохоор 2-3 хоногт дуусгаж байна. 

Засвар хийгдэж буй замууд борооны ус зайлуулах ил болон далд шугамтай бөгөөд ус зайлуулах шугамын худгийн түвшнийг тааруулах, цэвэрлэх ажлыг давхар гүйцэтгэж байгаа юм. Орон сууцны хорооллууд зам талбай, дээврийн бороо, цасны усаа шууд зам руу хаядаг нь борооны ус зайлуулах шугам, худгийн ачааллыг нэмэгдүүлж байна.

Замын засвар, шинэчлэлийн ажлыг эхлэхээс 3-5 хоногийн өмнө иргэдэд мэдээлдэг. Засвар хийгдэх хугацаанд иргэд хүлээцтэй хандвал бидний ажилд том тус болж байгаа хэрэг.

Маргааш буюу тавдугаар сарын 15-нд Зоос гоёлын уулзварын замын хөдөлгөөнийг хааж, засах ажил эхэлнэ" гэж мэдээллээ.

Авто замын борооны ус зайлуулах шугам далд болон ил хэлбэрээр хийгддэг. Хотын төвийн болон хорооллын дундах авто замууд далд хэлбэрийн инженерийн шийдэлтэй ус зайлуулах шугамтай байна.

Улаанбаатар хотын 48 гудамж, зам 200 гаруй км борооны ус зайлуулах шугамтай, 3,000 гаруй шүүрт худагтай. Харин хотын захын авто замууд борооны усыг гадаргуугаараа зайлуулах төлөвлөлттэй баригджээ.

Борооны улирал эхлэхээс өмнө нийслэлийн зам засвар, шинэчлэлтийн ажлыг дуусгахаар төлөвлөснийг тэрбээр хэллээ.

Авто замын асфальт бетон хучилтыг уян, цемент бетон хучилтыг хатуу гэж нэрлэдэг байна.

Фото /Засвар хийгдсэн замууд/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг