ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: 2045 он гэхэд нийт хүн амын 60% нь Улаанбаатарт оршин суух хандлагатай байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. 

Энэ үеэр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Отгонхүүгийн танилцуулсан "Монгол Улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, түүнд нөлөөлөх татах, түлхэх хүчин зүйлийн газар зүйн судалгаа"-ны урьдчилсан дүнгээс дараах зүйлсийг онцолж байна. 


1990-2045 он хүртэл нийт хүн амын өсөлтийг тооцсон тооцооллоос харахад: 

  • 1990 онд нийт хүн амын 27 орчим хувь нь Улаанбаатарт байсан 
  • 2020 онд нийт хүн амын 46 орчим хувь Улаанбаатарт байсан 
  • 2045 он гэхэд нийт хүн амын 60 хувь нь Улаанбаатарт оршин суух хандлагатай байгаа аж. 

"Сүүлийн 30 жилд Улаанбаатарт нүүж ирсэн хүний тоо хотын нийт хүн амын 45 хувьтай тэнцэнэ"

Уг өсөлтөд дотоод шилжих хөдөлгөөн хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд хөдөө орон нутгаас нийтдээ 728,3 мянган хүн Улаанбаатар хотод шилжин ирсэн байдаг аж. Энэ нь 2021 оны байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувьтай тэнцэх үзүүлэлт юм байна. 

Монгол Улсад ган, зуд тохиолдсон 2000-2002 он, 2009-2010 он мөн 2020 онд хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимжсэн байна. Жилд дунджаар 95,000 хүн шилжих хөдөлгөөнд оролцдог бол эдгээр жилүүдэд үүнээс өндөр байжээ. Ган, зуд, цөлжилт, бэлчээрийн доройтол нь хүн амыг хөдөөгөөс түлхэх хүчин зүйлс болж байна гэдгийг судлаач онцолж байв. 

  • 2000 онд 191.5 мянган малчин өрхтэй байсан бол дөрөвхөн жилийн хугацаанд 22.5 мянгаар буурсан. 
  • 2009-2010 онд 171 мянга байсан малчин өрхийн тоо 24 мянгаар буурч байжээ. 

Түүнчлэн энэ жилийн зудын нөлөөгөөр Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа гэдгийг судлаач онцлов. 

"Аймгийн төвдөө хамгийн ойр сумдад боловсролын үйлчилгээ, чанараас шалтгаалсан шилжих хөдөлгөөн өндөр байна"

1990-2000, 2000-2010, 2010-2020 гэсэн үечлэлээр аймаг сумдын түвшин хүн амын шилжилт ямар байсныг тооцоход 30 жилийн хугацаанд Орхон, Өмнөговь аймаг болон 21 сумдад хүн амын шилжин ирэх давамгайлсан. Бусад аймаг сумдад хүн ам шилжин явах нь давамгайлсан байжээ. 

Монгол Улсын хүн амын өсөлт сүүлийн 25 жилийн хугацаанд ганцхан цэгт буюу Улаанбаатар хотод эрчимтэй /80-90%/ явагдсан бол бусад хөдөө орон нутагт хүн амын өсөлт бараг ажиглагдаагүй гэв. 

Түүнчлэн ердийн сургуулиудын ихэнх нь хөдөө байхад төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, тусгай, олон улсын хөтөлбөртэй сургуулиудын ихэнх нь Улаанбаатар хотод байгаа аж. Аймгийн төвдөө хамгийн ойр байгаа 50 гаруй сумдад боловсролын үйлчилгээ, чанараас шалтгаалсан шилжих хөдөлгөөн өндөр байгаа аж.

Мөн замтай болохоос өмнөх 10 жилд хүн амын бууралттай байсан аймаг, сумдад зам ашиглалтад орсон дараагийн 10 жилд хүн ам нь тогтвортой өсөж байгаа ерөнхий зүй тогтол гарсан байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Энх-эрдэнэ [66.181.190.180] 2025/1/28
Гоё
0 | 1 Хариулах
За чин унен бодрол [202.126.89.251] 2024/4/22
Юун суртэй юм.уб монголдоо л том хот юм да.1 сая гаруйхан хун амтай, уул толгод давж 5 сая япон амьдрах талбайд тархсан уб бол дэлхийд томовтор тосгон биз дээ.тугжрэл бохирдол ядуурал стресс зожигрол хэт хотжилт эзгуйрч буй жижиг хот тосгод дэлхийгээр нэг даяаршиж байна.эко.гео.био.техногени.космогени.иноволюци..... эрсдэл даяаршин ихэсч байна.энэ бол даяаршсан эдээр засаглах эрх зуйт хуулинд баглагдсан эргуу тэнэг капиталист тогтолцооны жам ёсны тавилан...!!!!си ля ви!!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.10] 2024/4/21
Машины тоо, орон сууцны тоо гэх мэт амин чухал зүйлсийн тоог хязгаарлаад байвал аяндаа хүмүүс гадагшаа гарцгаах болно. МАН зөв бодлого явуулж байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.10] 2024/4/20
Монголын хүн ам нэмэгдэх нь асар их сөрөг үр дагавар авчирна. Замын бөглөрөл дээд цэгтээ хүрнэ. Эмнэлэг, төрөх газар хүрэлцэхгүй болно. Цэцэрлэг хүрэлцэхгүй, сургууль хүрэлцэхгүй, ажлын байр хүрэлцэхгүй, хоол хүнс, мах хүрэлцэхгүй болно. Байгалийн баялаг ч хүрэлцэхгүй болно. Одоо ч хүн амын тоо ихэссэнтэй холбоотой өчнөөн их асуудал босож ирээд байна. Агаарын бохирдол, цэвэрлэх байгууламжийн өмхий самхай үнэр бол дөнгөж эхлэл.
2 | 2 Хариулах
дса [66.181.160.42] 2024/4/20
хуц
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.158] 2024/4/20
Синга мэт хот улсуудыг оролцуулахгүйгээр нийслэлдээ хамгийн их хүн амьдардаг улсаар Монгол дэлхийд 2-т орсон байна лээ. 45 хувь нь нийслэлдээ амьдардаг гээд. Нэгт Исланд, Тэнд 380к хүний 64 хувь нь нийслэл Рейкявикт амьдардаг.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.158] 2024/4/20
Ийм болгохгүй баймаар байна. Хархоринг нийслэл болгоод УИХ, Засгийн газраа нүүлгэвэл төрийн байгууллагууд явж тодорхой хэмжээний хүмүүс хотоос гарна. Чойбалсан хотыг бас анхаараад үйлдвэрүүдээ нүүлгээд хөгжүүлвэл зүгээрсэн дээ, дэд бүтэц сайтай УБ шиг урт хот болохоор хөгжихэд амархан хот. Хажууханд нь Хятад байгаа бас. Тэгээд Ховд, Мөрөн, Дархан гээд бүсийн төв болж болох хотуудаа илүү анхаарал тавьж ажлын байр бий болгож хөгжүүлмээр байна. Монгол ямар Сингапур шиг хот улс биш дээ. УБ хотыг 1 саяас цөөн байлгавал метро барихгаад байх ч шаардлагагүй. 500к хүнтэй байх нь хамгийн зохимжтой. 90-ээд оны ихээр тийм тооны хүнтэй байлаа. Харин шинэ нийслэл хот Хархоринг 300к хүнтэй байлгахад болно. Чойбалсан, Ховд, Дархан, Мөрөн Сайншанд зэргийг 200к хүнтэй болгох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [45.26.62.127] 2024/4/20
Ded butetsiiin hotoos zaitai buh gazar n shiideed uguul Olon humuus tusdaa House bariad hotoos garaad ugnu. Tiim yum bhguim chine 4 uulan dotoroo l shavaad bna shuu yaana daa
0 | 0 Хариулах
uran bol hor barimtat kino [103.57.93.158] 2024/4/20
aimgiin tov ni ynziin saihan hot bolchihvol gagu
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.10] 2024/4/20
Монгол улс том нутаг дэвсгэртэй боловч хүн амьдран суух боломжтой нутаг нь өчүүхэн жаахан. Ерөөсөө л энэ дөрвөн уулын дундах Туулын хөндий л хүн амьдрах нөхцөл бүрдсэн газар. Гэвч энд хүн амын нягтшил Сингапурыг даваад байна. Машинтай түгжирдэг байсан бол одоо явганаараа түгжирч байна. Банкны картын систем нь хүртэл ачааллаа дийлэхээ болилоо. Иймээс хүн амын өсөлтийг хязгаарлах, одоо байгаа хүн амаа гадагш экспортлох, гадагшаа ажиллах хүч илгээхийг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Машины дугаар 730 мянгаас хэтрүүлэхгүй байх нь энэ чиглэлд авсан маш чухал арга хэмжээ юм. Одоо регистрийн дугаарыг 3.7 саяас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Ингэвэл бид утаа, түгжрэл, ажилгүйдэл, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хомсдол, ядуурал, хөрсний бохирдол, цэвэр усны хангамж зэрэг олон асуудлаа шийдэх боломжтой болно.
1 | 5 Хариулах
Зочин [45.26.62.127] 2024/4/20
yavj amia horloo iim teneg amid bhaar
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.10] 2024/4/19
Залуусыг хүн ам нь цөөрч байгаа Солонгос, Япон, Хятад мэтийн улс руу маш олноор нь гаргах хэрэгтэй. 1.5-2 сая залуусыг гадаадын иргэн болговол бөглөө түгжээ арилна. Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгө хүрэлцээтэй болно.
1 | 4 Хариулах
Зочин [202.126.92.98] 2024/4/19
УЛААНБААТАРТ ЮУ БАЙНА, ЗАХ ЗЭЭЛ БАЙНА, АЖЛЫН БАЙР БАЙНА. ЭНЭ ЖИЛИЙН ЗУДНААР МАШ ОЛОН МАЛЧИД МОДОО БАРЬСАН. ОЛОН МАЛТАЙ БАЯЧУУД НЬ БОЛ ҮЛДСЭН ТАЛ МАЛЫНХАА ҮР ТӨЛӨӨР БОСООД ИРНЭ. ДУНДАЖ МАЛТАЙ МАЛЧИН, ЦӨӨХӨН МАЛТАЙ ЯДРУУХАН МАЛЧИД ЁСТОЙ Л ӨНЧИН ТАВАН ИШИГТЭЙ ҮЛДСЭН БАЙХ. ТАВАН ИШГЭЭР ЦААШ АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ ТУЛ ЯАХАВ. ГЭРЭЭ АЧААД УЛААНБААТАРТ ИРНЭ. ХОТЫН НЭГ ЗАХАД ЮМУУ, НУТГИЙН АХ ДҮҮГИЙН ХАШААНД ГУЙЖ БУУНА. МАНААЧ, ЦЭВЭРЛЭГЧ, ОРЦНЫ ЖИЖҮҮР ХИЙНЭ, ХӨӨРХИЙ МУУ ХӨГШИРЧ МУУДСАН ПРИУС 20-РОО ТАКСИНД ЯВНА, ХҮҮХДҮҮД НЬ СУРГУУЛЬД ОРНО. ИНГЭЭД УТАА, ТҮГЖРЭЛ, СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ТОО ИХЭСНЭ ДЭЭ. ХҮН АМЬДАРЧ, ӨЛСӨЖ ҮХЭХГҮЙН ТУЛД ТӨВ ГАЗАР БАРААДХААС ӨӨР ЯАХУУ ДЭЭ. ХҮҮХДҮҮД МААНЬ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ОРЖ, МЭРГЭЖИЛТЭЙ БОЛЖ, НАД ШИГ МАЛЧИН БИТГИЙ БОЛООСОЙ ГЭЖ Л ХҮҮХДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ УЛААНБААТАРЫГ ЗОРЬЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЯМАР ХӨДӨӨ, АЙМГИЙН ТӨВД АЖЛЫН БАЙР БАЙДАГ БИШ. ТӨР ЗАСАГ МИНЬ ЮУ Л БУДЛИУЛЖ ЯВДАГ ЮМ БОЛДОО. БУХЫН ДООДХЫГ ХАРЖ ҮНЭГ ТУРЖ ҮХНЭ ГЭДЭГ ШИГ САЙХАН ЦАГ ИРЭХИЙГ ҮЗЭЖ ЧАДАХГҮЙ Л ЮМ БАЙНДАА
1 | 0 Хариулах
Зочин [202.126.92.98] 2024/4/19
ЭНЭ ЖИЛИЙН СОНГУУЛИАР ТӨРИЙН ЭРХ БАРЬДАГ ДАРГА НАР МААНЬ ДАХИАД Л АМЬДРАЛ САЙХАН БОЛНОО, САЙХАН ЦАГ ИРНЭЭ, ТУН УДАХГҮЙ НАР МАНДАНА, ОДОО Л ЯГ ХӨГЖЛИЙН ГАРААН ДЭЭРЭЭ ИРЭЭД БАЙНА, БАЯЛАГТАА ЭЗЭН БОЛООД БҮГД БАЯЖИНА, ИРЭХ 4 ЖИЛД АЛААД ӨГНӨ, БАТНЫ ЖАРГААНАА ГЭЭД БАРАГ Л ДИВААЖИНД АМЬДРУУЛАХЫН НААГУУР ЮМ АМЛАЖ, ШИЛНИЙ ЦААНААС МОДТОЙ ЧИХЭР ДОЛООЛГОХ БАЙХДАА. ЭЭ ХӨӨРХИЙ МИНЬ ГЭЖ
3 | 0 Хариулах
Zochin [103.57.95.75] 2024/4/19
Хот руу нүүх хөдөлгөөний зогсоо.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.248] 2024/4/19
Хөдөө аймгууд өөр аймгийн хүн нүүж очвол гадуурхаад нүд үзүүрлээд байдаг. Энэ бол хөдөө нүүхэд саад болж байгаа бас нэг бэрхшээл. Энэ асуудал дээр тусгай хууль гаргахгүй бол хөдөө нүүх хүн ховордоно шүү.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.76] 2024/4/19
Феодалын үед өөр аймгаас нүүж ирсэн нэгнээ муу цагаач гэж дорд үздэг байсан.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.76] 2024/4/19
Хотын хүн ам эрс нэмэгдэх юм бол хорт хавдарын эмнэлгээ олноор барих хэрэгтэй болж дээ. кккк
0 | 0 Хариулах
ёо [103.57.92.55] 2024/4/19
Уб одоо хорт хавдар шиг болсон орж ирээд үхэцгээ!!!!!
2 | 0 Хариулах
зочин [139.5.217.14] 2024/4/19
Нийслэлээ албан ёсоор нүүлгэж шинэ хот байгуулах нь хамгийн зөв шийдвэр. Та нар чадахгүй ч нэг ухаантай аавын хүү гарч ирж үүнийг хийнэ. Түгжрэл, утаа арилж байрны үнэ, үл хөдлөх хөрөнгөний үнэ хямдрана, бүр унана. . Хамгийн зөв шийдлийг цаг алдалгүй хийх хэрэгтэй.
2 | 0 Хариулах
IRGEN [103.57.92.70] 2024/4/19
ydaj darhan erdenetiig ded butetsiig saijruulval humuus tiish nuune shuu dee.uls orond bodlogo hogjuulelt gej ym yu ch alga.
3 | 0 Хариулах
IRGEN [103.57.92.70] 2024/4/19
tomhon hot baiguulagdaad ded butets ni sain bval bi hotoos nuumeer bnaa.daan ch ochih gazar alga daaaaaa
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.149] 2024/4/19
[хориотой үг] ЭНЭ ХОТ БҮР ХОГ БОЛЛОО БӨӨН ХӨДӨӨНИЙ ОРКУУД ТООС ШОРОО ҮНЭР ТАНАР ШЭЭС БААС ХАЛДВАРТ ӨВЧИН ЗАМАА АЛДЛАА МАШИНААР ХҮҮХЭД ДАЙРЧ АЛДАГ МАЛНУУД ОРООД ИРЦЭН
2 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2024/4/19
Хонгонк Синга шиг хот улс, харин УБ юун Азийн цагаан дагина. Шааваралдсан жоомны үүр болох юм байна. Хойт нутгаа оросуудад, урд нутгаа хятадуудад өгөөд амар сайхан даа жаргах нь ойлгомжтой.
0 | 0 Хариулах
Зочин [87.92.242.187] 2024/4/19
Монголчуудыг ганц Улаанбаатар гдг хот-улсад шахсан бхад болох юм б шд. Өөрсдөө хүсээд үхэн хатан бөөгнөрөөд бгааг хэлэх үү?
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.214] 2024/4/19
Барууны судалгаагаар бол Монголийн нийт хүн амын талаас илүү нь газар нутгийнхаа 1% дээр амьдардаг гэж байсан. Уул нь шинэ хот байгуулна, метро барина гэж том бүлтэрч байхаар Дархан, Эрдэнэтээ хөгжүүлмээр юм. Дэд бүтэц, хүн хүч бол тэнд бэлэн байж л бна.
8 | 0 Хариулах
Зочин [87.95.97.139] 2024/4/19
За одоо бгаа Европдоо шингэхээ бодоё байз үр хүүхдийн эрүүл мэнд үйлдвэрийн ажилчин албан хаагч бэлддэг боловсролын тогтолцооноос чухал б даа. Анги ахих тусам сурахаас залхах нь нэмэгддэг боловсролын тогтолцоо шүү дээ. Гэтэл дэлхийн боловсрол насан туршдаа суралцах арга барилд үтэр түргэн шилж гээд бдаг. Монголд далдын хүчинд итгэдэг хүмүүс л сайхан амьдрах бхдаа. Ккк
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.76] 2024/4/19
Америк хятадын бодлого монголд хэрэгжиж байна. Хөдөө орон нутгийн иргэдийг нь хот руу шилжүүлэх замаар хөдөө орон нутгийн эзгүй зэлүүд газар болгож, монгол иргэдийг нь гадагшаа дүрвүүлэх замаар эх орныг нь эзэнгүй болгох гэх мэт.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.76] 2024/4/19
Хятад эзлэхээс өмнө бүгдээрээ улаанбаатартаа шаваад хавдар тусаад үхэцгээх юм байна даа. ккккк
4 | 0 Хариулах
BAT [103.136.254.38] 2024/4/19
hahaha yag2
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.154] 2024/4/19
Zavaan orkuud ub buzarlaad
5 | 2 Хариулах
ЗОЧИН [66.181.190.38] 2024/4/19
МАШ ХОЦРОГДСОН СУДАЛГАА ГЭЖ ХЭЛЬЕ ДЭ. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ИЙМ ХЭМЖЭЭНД ХҮРЧИХСЭН ГЭЖ БОДОЖ БАЙНА. ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ ХЭДЭН ХҮН АМЬДАРЧ БАЙГААГ ХЭН Ч ХЭЛЖ МЭДЭХГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БҮРТГЭЛТЭЙ Ч ХОТОД АМЬДАРДАГ ИРГЭД ОЛОН БАЙНА.
7 | 0 Хариулах
Зочин [202.9.41.28] 2024/4/19
Ваав
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.28] 2024/4/19
Ваав
0 | 0 Хариулах