ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэн Р.Базар ЕСБХБ-д ₮78 тэрбумын хохирол учруулсан гэж Дээд шүүх тогтоосон. Одоогоор ₮64 тэрбумын үлдэгдэлтэй байгаа"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөнгө угаах, сонгуулийг санхүүжүүлсэн байж болзошгүй үндэслэлээр иргэн Р.Базарын ажлын байранд өчигдөр нэгжлэг хийж, улмаар баривчилсан билээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас сэтгүүлчид тодрууллаа.

Тэрбээр "Иргэн Р.Базарыг ямар асуудлаар саатуулсан талаар мэдээлэл алга. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Харин түүнтэй холбоотой нэг хэрэг байсныг мэднэ. Хоёр жилийн өмнө "5Ш" ажиллагаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хууль зүйн сайдын харьяалалд хамруулж, Засгийн газарт танилцуулах чиг үүрэг хүлээсэн.

Энэ хүрээнд иргэн Р.Базартай холбоотой Улсын Дээд Шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Тодруулбал Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-д нийт ₮78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон юм билээ. Уг шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүйтэй холбоотой ЕСБХБ-наас надад гомдол ирсэн.

Одоогоор тус банкны хохирлын 13.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан гэсэн мэдээлэл бий. Одоогоор 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэхдээ энэ асуудлаар хорьсон эсэх талаар мэдээлэл надад ирээгүй. Би оролцдоггүй" гэв.

Харин Эрүүгийн Цагдаагийн Албанаас дээрх асуудлаар мэдээлэл өгөхдөө 

  1. Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй
  2. Нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэл Майнинг" компани болон Тээвэр Хөгжлийн Банк болон иргэдийн орон байр зэрэг 10 объектод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.185.190] 2024/4/21
Bol9vsroliin sangaas avsan zeelee tolson u
0 | 0 Хариулах
Зочин нь байнаа. [66.181.189.28] 2024/4/19
Баян Базарын хувийн өмч мэт Олон оронтой мөнгөн дэвсгэртийг өөртөө ашигласан байх нээ. Даанч яав даа. Олон эхнэртэй үр төл сайтай амьтан юм шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.52] 2024/4/18
Нүгэл нь нүдээрээ гарч дээ,олон хавар нэгэндээ гэгчээр
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.18] 2024/4/18
Бүх намынхаа хулгай хийсэн гишүүдийг хариуцлагыг нь зохих ёсоор нь хүлээлгэх хэрэгтэй. Тэгж байж л таныг зөв шударга хүн байна гэж хүмүүс дүгнэх итгэх хүндлэнэ шүү.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.71] 2024/4/17
0 | 0 Хариулах
Zochin [66.181.185.190] 2024/4/17
Bolovsroliin sangaas avsan zeelee tolson u
3 | 0 Хариулах
Иргэн [124.158.109.195] 2024/4/17
Сонгуулийн мөнгө босгож байна уу. За тэгээд нэг өнгөрөх л байх.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.210] 2024/4/17
Уул уурхайг ухаж буй гадна дотны бүх компанид байгал орчны нөхөн сэргээлт хийж буй эсэхт төрөөс жил бүр аудит шалгалт оруулж, нөхөн сэргээлт хийдэггүй компаний лицензийг цуцалдаг баймаар байна.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.216] 2024/4/16
Хамгийн гол нь ингэж ил улсаа идүүлж, тонуулж байгаа мөртөө ард түмэн нь дүлий, огт мэдрэмжгүй байх юм. Энд хоёр гаргалгаа байна. 1-рт энэ үндэстэн сэтгэлгээгээрээ маш хоцрогдсон. Шинжлэх ухаанчаар юманд ханддаггүй. Мухар сохроор явдаг. 2-рт энэ үндэстэн хулгай, дээрмийн сэтгэлгээний суурьтай. Хулгайгаар л хамаг ажлаа амжуулдаг. Тэр олон хулгай дээрмийн хэрэгт цаагуураа Монголчуудын дийлэнх холбоотой. Тэндээс хооллодог. Тиймээс дуугүй явдаг. Зөвхөн хулгайн ээлжээ булаацалдаж л дуугарцгаадаг. Шудаога байдал, үнэн мөний тухай ярьдаг. Тэгээд хоорондоо тохирчихвол хэсэгтээ дуугүй болдог.
7 | 1 Хариулах
Зочин [103.168.34.117] 2024/4/17
Бид амь амиа бодсон арчаагүй, мөхөх ирмэг дээрээ ирсэн ард түмэн.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.78] 2024/4/17
Цаг зуурын бууралтыг мөхөлтэй харьцуулах хэрэггүй. Халхын заяа их гэдэг үгтэй. Энэ бол Ихэс дээдсийн бошго
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.117] 2024/4/17
Мөхөж буй үндэстэн, сөнөж буй улс
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.216] 2024/4/16
Зө зө. Ман-ынхан нэг хэсэг яг ийм манипуляц хийж байсан. Хадгаламж банкийг тоноод зарах гэтэл актив хөрөнгийг нь идчихсэн учир маш богино хугацаанд хөрөнгө босгох хэрэгтэй болсон. Ингээд үлдэгдэл мөнгөөр нь их хурлын гишүүдийг Солонгос явуулж казино тоглуулсан байдаг. Үүнд ардчилсан социалист холбооны залуус Хүрэлсүх, Содбаатар, Чимэдцэрэн, Занданшатар нараас гадна уих-н гишүүд Бат-Эрдэнэ аварга, Улаан, Бадамжунай, Оюунхорол, Лүндаажанцан нар байсан. Энэ хэргийн материалыг анх Бнсу-н прокуророос дэлгэн тавьж манай улсад гэмт хэргийн зохих эд мөрийн баримтуудыг явуулсанаар ил болж байсан. Гэвч манай улсын шүүх гялалзтал ажилаж дээрх нэр холбогдсон хүмүүсийг хаацайлж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
8 | 0 Хариулах
Зочин [108.147.36.43] 2024/4/16
БКС-ийн луйварчин Хахууль зүй Дотгоод хулгайн сайд хийх нь ч зөв л юм даа…..
1 | 0 Хариулах
Зочин [108.147.36.43] 2024/4/16
БЗС….Боловсролын зээлийн сан
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.39] 2024/4/16
сонгуулийн бэлтгэл хугацааг 1 жил болгое. филлипинд хүртэл дэлхийн миссд явуулаххүнээ жилийн турш шинжиж боловсруулдаг байхад улсныхаа жолоог атгуулах гэж байгаа хүнээ монголчууд хэтэрхий богнино хугацааны дотор шалгаруулж байна. ганц сарын дотор худлаа үнэн юм ярьж байгаад л гараад ирдэг тэгээд нам болдог
5 | 0 Хариулах
Зочин [202.179.21.213] 2024/4/16
togtoogood yahiin idsen ni hijdog mongol bolood udaj bna
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.192] 2024/4/16
МАН-аас УБ хотод ганцхан хүн сонгогдоно. Тэр нь Б.Энхбаяр. Данхын хувийн компани уу. Данх гэж ямарч чадваргүй боловсролгүй, монтаж ч байхгүй нусан чавх энхрий хайрт МАН-ыг маань булшилж байнаа
3 | 3 Хариулах
Ганаа [202.126.89.209] 2024/4/16
Сайхан элийрээд байнаа
4 | 0 Хариулах
irgen [202.9.46.200] 2024/4/16
Teneg hun l bayan Bazraagiin Teever hugjliin bank, Credit banktai hariltsah bh daa
2 | 2 Хариулах
Зочин [66.181.180.29] 2024/4/16
2019 онд дампуурах гэж байгаад энэ 2 банк нэгдсэн ш дээ. Монгол банк яагаад Капитал банк шиг дампууруулсангүй вэ?
2 | 1 Хариулах
Зочин [66.181.191.52] 2024/4/16
Энэ сэдвээр гарсан нийтлэл болгоны дор нэг л хүн ингэж бичих юм?
0 | 0 Хариулах
Сайд болонгуутаа л [103.79.156.16] 2024/4/16
Мань хүн сайд болоод хандлага нь нэг өөр болсон доо. Төлөгдөөгүй зээлийг сайдад өгвөл төлөгдөх ажиллагаа хийгдэх магадлалтай юм байна.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.198] 2024/4/16
зээл аваад төлж чадаагүй болгоныг яг ингэж цоллох у
0 | 1 Хариулах
Зариг Өнөрөө [202.126.90.181] 2024/4/16
МАН хөгшчүүлээс залуучууд нь бүр аймар шүү. Хөгшчүүл нь ядаж хүн чанартай, залуучууд нь хүн биш. Аймар. Юу ч хийж, яаж ч мэднэ. Залуужлаа гээд баярлах хэрэггүй!!! Үр могой шиг санагдаад байх болсон 😭
10 | 3 Хариулах
Зочин [108.147.36.43] 2024/4/16
МАН-ын архаг муу санаатай хөгшин бурхинууд нь залуучуудынхаа гараар гал ухаж,могой барьдаг юм шүү дээ … хэдэн тэнэг пацаанууд нь хөгшчүүддээ ашиглуулж байгаагаа мэдэхгүй тэнэгтээд солиороод….
1 | 0 Хариулах
Базар [43.242.242.109] 2024/4/16
Нүглээр Баян Бузар гэж энэ дээ.
2 | 5 Хариулах
Зочин [59.153.113.171] 2024/4/16
яагаад нэг хүнд ийм их зээл өгсөн юм. шал худлаа ш дээ. хувааж идчихээд. гэнэт л сонгуулиар...
8 | 1 Хариулах
Зочин [202.21.104.98] 2024/4/16
хужаа базраа
4 | 1 Хариулах
Зочин [66.181.187.234] 2024/4/16
Харин яг хужаа өвгөн байналээшт
1 | 0 Хариулах