ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Яармагийг нэгдүгээр хороололтой холбох, III хорооллоос Толгойтын уулзвар хүртэлх замын бүтээн байгуулалтууд үргэлжилнэ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлд он дамжин хийгдэх авто замын бүтээн байгуулалтуудын талаар мэргэжилтэн мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "Улаанбаатар хотод 31 төсөл, 32 км авто зам, 828 м гүүрний бүтээн байгуулалт он дамжиж хийгдэж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 15-наас үргэлжлүүлнэ. +5 градусаас дээш температурт авто замыг барих технологитой.

Яармагаас нэгдүгээр хороолол хүртэлх замын ажил үргэлжилнэ.

Гачуурт, Улиастайгаас Шархад хүртэлх дөрвөн эгнээ, дөрвөн км замын ажил үргэлжилж, зургаадугаар сарын 30-н гэхэд ашиглалтад оруулна. Улиастайн гол дээгүүр гүүр баригдсан.

III хорооллын эцсээс Толгойтын уулзвар хүртэлх, зургаан эгнээ, таван нүхэн гарцтай замын ажил үргэлжилнэ. Ажлын явц 12%-тай байгаа.

Эдгээр зам ашиглалтад орсноор замын түгжрэлийг бууруулна гэж тооцоолсон. Тухайлбал Яармагийг нэгдүгээр хороололтой холбосон зам ашиглалтад орсноор Наадамчдын замын ачааллыг бууруулна. 

Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу он дамжин хэрэгжиж буй замын бүтээн байгуулалтуудыг гүйцэтгэх байгууллагууд шалгарсан.

Арваннэгдүгээр сарын 30-н хүртэл бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [103.57.92.142] 2024/4/1
За даа гаднаас хуучин буруу, зөв хүрдтэй машинаа оруулж ирхээ багасгахгүй ченжүүдийн лоббинд ороод байвал ч удахгүй Улаанбаатар маань удаан баатар болно доо хө
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.70] 2024/4/1
Говийн замыг кёрмисс тэй холбох юу болсон бэ Мөн Москва хороолол 1р хороолол холбосон нэг урт настай гүүр бна
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.97] 2024/3/31
Төрийн байгууллагыг Ганц худгийн суларсан байшинд оруулж бага тойргоос гарга.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.217] 2024/3/31
Захууд болон төр захиргааны байгууллагууд их дээд сургуулиуудыг хотоос зайдууу дагуул хотуудад гаргаж байж л түгжирэл стресс буурч эдийн засаг тэлнэ. МАН гарууд ад ийм шийдвэр гаргачих зоригтой шудрага хүн алга уу
4 | 2 Хариулах
Нямдаваа [202.126.89.183] 2024/3/31
Их холын жишээ хэрэггүй. Уулзвараар биш баруун гар руу эргэхдээ АЗИЙН ДҮРМЭЭР ЗОРЧУУЛАХ нь түгжрэл бууруулахад нэмэртэй. ХӨРШ Бээжингээс суралцах, хөрөнгө оруулалт хайх хэрэгтэй. Бээжин хот урьд өмнө нь 4-5 кольцо тойрогтой байсан бол одоо 8 тойрогтой болсон. Нэгээс нөгөөд шилжихдээ холбоос нь гүүрэн байгууламж л байна.
2 | 0 Хариулах
Нямдаваа [202.126.89.183] 2024/3/31
Яармагийн замыг 1 дүгээр хороололтой шууд холбохоор асуудал шийдэгдэхгүй ээ. Шууд огтлолцохгүйгээр гүүрэн байгууламж барьж, түгжрэлийг бууруулна даа. Гэрлэн дохиогоор шийдэх шийдэл үр дүн багатай. Томоохон уулзварыг 2-3 давхар гүүрэн байгууламж л түгжрэл бууруулна шүү. Нийслэлийнхэн
6 | 0 Хариулах
Үочин [66.181.161.37] 2024/3/30
Давхар замаа тавиарай !!!
3 | 0 Хариулах
zochin [202.55.188.99] 2024/3/30
Songuulid hamgiin heregtei buteen baiguulaltiin message bol tugjirlees gargah buteen baiguulaltiin ajluud. Ali nam uuniig hiij chadna ter ene jiliin songuuliar neleed sanal avna daa gej.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.172] 2024/3/30
Давхар замаа тавь
2 | 0 Хариулах
Зочин [172.56.105.17] 2024/3/30
Одоо ямар нэгэн зам гэж ерөөсөө яримааргүй байнаа. Бүх хүчээ түгжрэлийн эсрэг чиглүүлмээр байна. Ядаж л зардал багатайгаар нь босоо, хэвтээ чиглэлд гүүрэн зам хийвэл ,мөн авто зогсоолууд баривал хэрэгтэй байна шүү
3 | 2 Хариулах
Зочин [202.9.40.14] 2024/3/30
Whaaaaaat түгжрэл хаана болдог вэ зам дээр тэгэхээр зам ба бусад түгжрэлд нөлөөтэй бүх л асуудлыг шийдэх хэрэгтэй биздээ
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.104] 2024/3/29
Үнэн байгаадаа Дарханы зам хэдэн жил болж алдаг оног дууслаа даа та нар ажлаа дуусгээ гэж бодож байгаа бол долоо хоног бүр шалгахад илүүдэхгүй шүү тэгэж байж ажлын үр дүн гарна
0 | 1 Хариулах
Зочин [192.82.66.101] 2024/3/29
за дүүрэг, хорооноосоо сонгогдсон новшнуудаа энэ сонгуулаар хуйгаар нь арчиж хая
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.7] 2024/3/29
Хаа сайгүй зай завсаргүй шавааралдсан барилга байгууламж байгуулаад байхаар түгжрэл үүсээд л байна шдээ малуудаа.
8 | 0 Хариулах
Зочин [103.212.119.216] 2024/3/29
Таван нүхэн гарцтай гэнээ 5нуур гэсэн үгшдээ сүүлд баригдаж бгаа нүхэн гарцууд бүгд ус тогтдог хонхор болчоод бгаашдээ алдаанаасаа суралц ана гэж байхгүй юмаа
2 | 1 Хариулах
Зочин [66.181.184.155] 2024/3/29
2 жил ухнадаад 12% тай гэнэ үү. МАН хэзээ ч ажлын зохион байгуулалт байхгүй, ажил хийж чадахгүй бөөснүүд ,дагзнууд
15 | 0 Хариулах
Зочин [108.147.101.28] 2024/3/29
Үүл баатрын багт хариуцуулсан бол өдийд аль эрт дуусах шатандаа ороод явж байгаа…
6 | 6 Хариулах
Зочин [202.9.47.7] 2024/3/29
Хөдөө орон нутгаас хотод шилжин ирэгсдийг зогсоогоогүй цагт нэмж зам бариад ч түгжрэл арилахгүй.
8 | 3 Хариулах
Зочин [108.147.101.28] 2024/3/29
Ганц манайд ч биш бүр дэлхий даяар УРБАНИЗАЦИЯ буюу хотжих хөдөлгөөн эрчимтэй явагдаж байна….тэр бүү хэл бүр хөдөө хотын ялгаа үндсэндээ арилсан АНУ-д ч хөдөө тосгодоос том хотууд руу нүүх нүүдэл тасрахгүй байна….
4 | 3 Хариулах
Зочин [202.9.47.7] 2024/3/29
Тэгвэл түгжрэл агаарын бохирдолттойгоо эвлэрээд амьдарцгаа л даа.
3 | 0 Хариулах
Зочин [172.59.187.187] 2024/3/29
Daraa ni usaa soruuldag nuur tsuurum togtdog zam l bish shvv
4 | 0 Хариулах