Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

2023 онд хамгийн түгээмэл хэрэглэгдсэн НУУЦ ҮГС

Б.Энхмарал, iKon.mn
2024 оны 3 сарын 27
IKON.MN

АНУ-ын кибер аюулгүй байдлын Нордпасс байгууллагаас 2023 онд дэлхий дахинаа хамгийн түгээмэл хэрэглэгдсэн 200 нууц үгийг танилцуулжээ.

Өнгөрөгч оны хувьд хамгийн түгээмэл нууц үгээр 123456 гэх дараалсан тоонууд тодорсон бөгөөд энэхүү нууц үг нь дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэсэн нууц үгсийн жагсаалтыг сүүлийн 5 жилийн турш тэргүүлж байгаа юм.

Түүнчлэн хамгийн түгээмэл хэрэглэгддэг 20 нууц үгийн 19-ийг нь нэг секундийн дотор тайлах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

Онлайн орчинд өөрийн аюулгүй байдлаа хамгаалах, кибер халдлагаас сэргийлэхийн тулд нууц үгтээ анхаарал хандуулж, өөр хэн нэгэн мэдэх боломжгүй нууц үг хэрэглэх зайлшгүй шаардлага бий.

Ингээд дэлхий даяар хамгийн түгээмэл ашигладаг, таахад хамгийн хялбар, цахим халдлагад өртөх өндөр эрсдэлтэй 200 нууц үгийг танилцуулж байна.

Хэрвээ та эдгээр нууц үгээс ашигладаг бол нэн даруй солихыг зөвлөж байна.

Хамгийн түгээмэл 20 нууц үг

Нууц үг

Хэрэглэгдсэн тоо

Тайлах боломжтой хугацаа

123456

4,524,867

1 секундийн дотор

admin

4,008,850

1 секундийн дотор

12345678

1,371,152

1 секундийн дотор

123456789

1,213,047

1 секундийн дотор

1234

969,811

1 секундийн дотор

12345

728,414

1 секундийн дотор

password

710,321

1 секундийн дотор

123

528,086

1 секундийн дотор

Aa123456

319,725

1 секундийн дотор

1234567890

302,709

1 секундийн дотор

1234567

234,187

1 секундийн дотор

123123

224,261

1 секундийн дотор

111111

191,392

1 секундийн дотор

Password

177,725

1 секундийн дотор

12345678910

172,502

1 секундийн дотор

000000

168,653

1 секундийн дотор

admin123

159,354

11 секунд

1111

144,262

1 секундийн дотор

P@ssw0rd

135,424

1 секундийн дотор

root

122,834

1 секунд