Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн авто замын ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЖЭЭ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
ЗТХТ
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:26 2024/03/27

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн авто замд ноцтой зам тээврийн осол гарч хөдөлгөөнийг зогсоосон байсныг нээлээ.

Зам хариуцагч инженерүүд замын үзлэг, авто замын халтиргаа, гулгааг арилгахаар чиглэл бүрд шуурхай ажиллаж байна.

Та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.

Мөн

  • хажуу хоорондын зайг зөв барьж явах
  • Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх
  • Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх;
  • Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх,
  • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна гэж Зам, Тээврийн Хөгжлийн Төвөөс мэдээллээ.

09:07 2024/03/27

"Чингис хаан" нисэх буудал хүрэх хурдны зам дээр осол гарч, ХӨДӨЛГӨӨН ХААГДЖЭЭ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн.

Үүний улмаас "Чингис Хаан"  олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарч, замын зорчих хөдөлгөөн хаагджээ. Иймд Төв аймгийн замыг сонгон явахыг МИАТ ТӨХК зөвлөсөн байна. 

Түүнчлэн авто замын түгжрэлийг тооцон хуваарьт нислэгийн цагаас 2-3 цагийн өмнө Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр хүрэлцэн ирэхийг анхаарууллаа.