Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүт, Дорнодын ДЦС-ыг ашиглалтад оруулж, Хятадаас эрчим хүч импортлон ирэх өвлийн хэрэглээг хангана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар” тавьсан асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Эрчим хүчний сайдад асуулт тавьсан юм.

- Манай улсын аюулгүй байдлын нэг номерын асуудал эрчим хүч. Сүүлийн үед эрчим хүчний эрс нэмэгдсэн. Тиймээс шинэ эх үүсвэрийн асуудал толгой өвтгөсөн асуудал.

ОХУ болон БНХАУ-аас эрчим хүч өндөр үнээр авч байгаа нь эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа.

300МВт хүчин чадалтай Тавантолгой ДЦС-ын тендерт маргаан үүсэж, хүчингүй болсон гэж ойлголоо. 2024, 2025 онд эрчим хүчний хэрэглээг хэрхэн шийдэх вэ?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "2023 онд цахилгаан эрчим хүчний нэг жилийн хэрэглээ огцом нэмэгдэж, 7% болсон. Гэхдээ 11, 12, 2024 оны 1, 2 дугаар сарын хэрэглээ 11.8 хувиар нэмэгдсэн.

2023 оны арванхоёрдугаар сарын 21-нд цахилгаан эрчим хүчний оргил ачааллын хамгийн өндөр хэрэглээ 1,636 МВт-д хүрсэн.

2024-2025 оны өвлийн улирлын оргил ачааллын хэрэглээ 1,800МВт-д хүрэх болов уу. Ирэх өвөл эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ.

Хэрэглээг хангахын тулд энэ оны аравдугаар сард хувийн компанийн барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150МВт-ыг ашиглалтад оруулна.

Дорнод бүсийн ДЦС-ын 50МВт-ын өргөтгөлийг тавдугаар сард ашиглалтад оруулчихвал төвийн бүсэд 30МВт-ын эрчим хүчний дэмжлэг үзүүлнэ.

БНХАУ-аас 80МВт хүртэл цахилгаан эрчим хүч импортлохоор гэрээ, хэлцлийг хийж байгаа. Техникийн дэд бүтцийг Оюутолгой компани санхүүжүүлэхээр тендер зарлагдсан. Эдгээр төсөл амжилттай болбол энэ оны өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө 260МВт-аар цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" хэмээн хариуллаа.