"Ulaanbaatar Photo Week-2024" гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.
Соёлын Яамны дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү нэгдсэн үзэсгэлэнд Монгол, Япон, Израил, Австрали болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны гэрэл зурагчдын шилдэг бүтээлүүд дэлгэгдэж байгаагаараа онцлог юм.
Гэрэл зургийн салбарын 10 холбоо, нийгэмлэгийн 90 уран бүтээлчийн 600 гаруй гэрэл зургийн бүтээлийг "Мишээл экспо" төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-нийг дуустал үзэгчдэд толилуулна.
ФОТО: