Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сайншандад 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хурлыг энэ сарын 29-нд товлов

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Г-д холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 19-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт хийхээр товлосон байна.

Прокуророос Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн

  • 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/,
  • 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/,
  • 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар