Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Голомт банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 3 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Компанийн нэр: “Голомт банк” ХК

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай 5, Голомт банкны Төв байр

Хурал болох огноо, байршил: 2024 оны 4-р сарын 15-ны 09:00 цагт Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд

Хурал зохион байгуулах хэлбэр: Хосолсон /танхим, зайнаас/

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 3-р сарын 22-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Голомт Банк ХК-ийн 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан танилцуулга.
  2. 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт.
  3. 2023 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн - Хөндлөнгийн аудитын дүгнэлт.
  4. 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн Тогтоолыг танилцуулах.
  5. 2023 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2024 оны цалингийн төсөв.
  6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох.
  7. Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тухай.

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Голомт банкны 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан
  2. 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт
  3. 2023 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн - Хөндлөнгийн аудитын дүгнэлт
  4. 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн Тогтоол
  5. 2023 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2024 оны цалингийн төсөв
  6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийн танилцуулга
  7. Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл
Хувьцаа эзэмшигч та 2024 оны 3-р сарын 15-аас хойш www.golomtbank.com цахим хуудсанд хандан хурлын материал, санал өгөх заавартай танилцах боломжтой болно.

Асууж, тодруулах зүйл байвал ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд дараах газрууд руу хандан заавар, зөвлөмж авна уу.

  • Голомт банкны лавлах дугаар 1800-1646;
  • Голомт банкны салбар нэгжүүд;
  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани;
  • “Голомт Капитал” ҮЦК-ийн төв байр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, Парк Плэйс оффис, 4-р давхар;
  • Хурал зохион байгуулах комиссын shareholdersmeeting@golomtbank.com цахим шуудан

Санал өгөх хэлбэр:

Хуралд зайнаас оролцох бол Хувьцаа эзэмшигчдийн хурлын шууд дамжуулалтыг үзэж, цахимаар саналаа өгөх боломжтой.

Хуралд биечлэн оролцох боломжгүй бол хувьцаа эзэмшигч та саналаа урьдчилан өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн Голомт банкны цахим хуудсаар эсхүл өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан өгч болно. Саналын хуудсыг 2024 оны 4-р сарын 03-ны өдрөөс 2024 оны 4-р сарын 10-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна.

Холбогдох утас: 1800-1646, 7755-0077

И-мэйл хаяг: shareholdersmeeting@golomtbank.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.