"Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр боллоо.
Тус музейд хадгалагдаж буй чулуугаар урласан хамгийн жижиг хэмжээтэй Нархажид, ур урлалын төгс илэрхийлэл болсон дара эхийн дүрүүд тэргүүтэй эмэгтэй дүртэй бурхдын бүтээлийг үзэсгэлэнд танилцуулж байгаа аж.
Мөн эртний үеийн хатад, эгэл жирийн монгол эмэгтэйн дүр төрх бүхий 100 гаруй бүтээлийг эрдэнэсийн их сангаас дэлгэн толилуулж байгаагаараа онцлог.
Энэ үзэсгэлэн нь гуравдугаар сарын 10-ыг дуустал олон нийтэд нээлттэй байх бөгөөд ажлын өдрүүдэд 09:30-16:30 цаг, амралтын өдрүүдэд 10:30-16:30 цаг хүртэл үзэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!