ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Playtime Festival 2024”-т 21 орны 50 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцоно

ikon.mn
2024 оны 2 сарын 29
IKON.MN
зураг
 

Playtime Festival 2024 онд Налайх дүүрэгт шинэ талбайд 7 дугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд  зохион байгуулагдах наадмын Line-up албан ёсоор зарлагдлаа. Playtime 2024  наадамд  21 улс орны 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн 170 хүнтэй бие бүрэлдэхүүн байгаа нь өмнөх оноос хоёр дахин их болов.

Playtime 2024 оны headliners буюу голлох уран бүтээлчид post-metal урсгалаар тоглодог Америкийн алдарт Deafheaven, домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох alternative rock  урсгалаар тоглодог Teenage Fanclub, Өмнөд Солонгосын Idiotape, Японы алдарт TOE, Шведийн домогт метал хамтлаг Vomitory, орчин цагийн дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж буй залуу хамтлагууд болох Өвөр Монголын Narabara, Тайваны Elephant Gym зэрэг хамтлаг уран бүтээлчид багтжээ.

Харин DJ нарын хувьд орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүнтэй Lindstrom, Dasha Rush, Livwutang, Fafi Abdel Nour,  Onra, Lipelis, Alex Kassian, Aisha Devi зэрэг уран бүтээлчид оролцох юм.

Төв тайз буюу “Playtime” тайзнаа 45 жилийн ойтойгоо золгож буй Инээмсэглэл хамтлаг, дуучин Э.Минжинсор анх удаа тайзнаа амьд хөгжмийн хамтлагтай, 17 жилийн дараа Шөнийн галт тэрэг тайзнаа эргэн тоглож, The Colors, A Sound зэрэг дотоодын хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн нийт 250 хамтлаг, уран бүтээлчид 14 тайзнаас хөгжмийн хөтөлбөрөө хүргэх нь.

зураг
 

Playtime 2024 оны эхний  Line-up  зарагдахын зэрэгцээ Late Bird хямдралтай тасалбар 2 сарын 29-ний 12:00 цагаас эхлэн 3 сарын 11-ний 18:00 цаг хүртэл наадмын албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр борлуулагдаж эхэллээ.

Playtime 2023 оны сүүлийн өдөр нь үер усны аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын албаны өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлийн дагуу давагдашгүй хүчин зүйлийн улмаас цуцлагдсан билээ. Хэдийгээр сүүлийн өдөр зохион байгуулагчдын үйл ажиллагаа, хүсэл зоригоос үл хамааран цуцлагдсан ч наадмын зохион байгуулагчдын зүгээс хөгжимд хайртай үнэнч үзэгчдэдээ 2024 оны тасалбарыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр борлуулахаа амласан юм. Тэгвэл 2023 оны энгийн болон VIP тасалбар авсан бүх үзэгчид Late bird тасалбар борлуулалтын үеэр энэхүү эрхээ эдлэх боломжтой аж.

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
PT [202.131.229.146] 2024/3/1
AMRA BHGUMU TURUU JIL UZEH GJ BHAD TSUTSLAAD HAYTSAN
1 | 0 Хариулах
Minjinsor bol minii shuteen [139.5.217.31] 2024/3/1
Iim tom duuchniig amidaar n harah huvitai tursunduu byarlaj bna. 600k bol tgd Minjinsoriin huvid hyamdhan sanagdaj baina. Uragshaa amjilt.
0 | 0 Хариулах
Zochin [174.172.39.134] 2024/3/1
Bolio boli, zaluuchuudig sportlog turul ru urialan duud
0 | 0 Хариулах
hehe [103.212.162.45] 2024/2/29
sejigiin gichii nar
1 | 1 Хариулах
hehe [103.212.162.45] 2024/2/29
sejingiin yanhanuud uheesei
1 | 1 Хариулах
kkk [66.181.181.112] 2024/2/29
зохион байгуулалтаа аятайхан хийгээрэйдээ чааваас
0 | 0 Хариулах
Зочин [174.160.37.233] 2024/2/29
Magnolia alga bn shde ?
0 | 0 Хариулах
Мөнх [101.115.184.33] 2024/2/29
Инээмсэглэлийн Лаларууд дуулахаар чинь ямар олигтой юм болохов дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.117] 2024/2/29
Playtime deerees shuud oros ruu tseregt ach oroc ah gedeg orkuudiig
1 | 2 Хариулах
Зочин [64.119.29.2] 2024/2/29
Playtime ig uusgen baiguulsan geh Natsagdorj gdg gj neg shunaltai arhichin hun bnaa. Delhiin tom Coachella tei anduuraad zuirleed bga um bizde. Engiin bilet 600,000 gj bh shig. Late bird ni 480,000. Ochood uzej harah um bagatai, shoroo, hairgan dund alhsaar bgd taardag boroo oruul duus duus. Dr ni tugjreend hamag tsagaa avna. Iim baij yaj iim unetei zarj chaddag bnaa
5 | 1 Хариулах
Зочин [202.55.188.113] 2024/2/29
Авахгүй бол тэр л биздээ
2 | 0 Хариулах
Zochin [43.242.242.65] 2024/3/1
Early bird n 360k baisan, turuu jiliin ticketiin kodoo hiij hongoluuleed 180k-aar avsan, ochij uzii gej bodoj baival ingeed erthen avtsan n deer baisan baina lee
0 | 0 Хариулах
PT [202.131.229.146] 2024/2/29
GOY ARTIST BNU
1 | 0 Хариулах
Зочин [180.44.27.228] 2024/2/29
налайх байсан ч зүүн тийших замыг алах юм байна, тэхдээ бас яах вэ, сайн л байна, дүгнэлт хийгээд газраа өөрчлөөд, харин залуучуудад очиход улам хэцүү болох нь, маш хол ажлын өдөр болохоор хөөрхий арайхийж оччоод өглөө нь ажилдаа ирэх гэж зовдог
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.93] 2024/2/29
Хар тамхичдын цуглаан
2 | 4 Хариулах
Зочин [103.212.119.25] 2024/2/29
садарлаад байж
1 | 0 Хариулах
gerlee [103.161.242.188] 2024/2/29
nice
0 | 0 Хариулах
gerlee [103.161.242.188] 2024/2/29
nice
0 | 0 Хариулах
gerlee [103.161.242.188] 2024/2/29
nice
0 | 0 Хариулах
gerlee [103.161.242.188] 2024/2/29
nice nice nice
0 | 0 Хариулах
gerlee [103.161.242.188] 2024/2/29
Nice
0 | 0 Хариулах
dorjoo [103.170.17.130] 2024/2/29
ywah hvn baigaamuu doo
0 | 0 Хариулах
Sugar [103.170.17.130] 2024/2/29
gunig2
0 | 0 Хариулах