ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: УОК-т 22 ААН-ийн ₮1.03 тэрбумын мөнгөн хандив, ₮562 саяын бараа материалын тусламж цуглараад байна

Б.Даваабазар, iKon.mn
2024 оны 2 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Онцгой Комисс(УОК)-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар хоёр сая есөн мянган мал улсын хэмжээнд хорогдсон. Хорогдол сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Одоогийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80.6 хувь нь зудын нөхцөл байдалд байна. Тодруулбал

  • 21.8 нь төмөр зудын
  • 52.3 цагаан зуд
  • 25.9 хувь нь цагаанаар зудархуу байгаа.

Малчдад учирч буй хүндрэл бэрхшээлийн судалгаанаас харвал:

  • Өвч тэжээл дууссан
  • Хүнс хоолны хэрэгцээтэй
  • Түлээ түлшний тасалдалтай
  • Эрүүл мэндийн тусламж шаардлагатай байна.

Хамгийн гол нь зам харгуй гаргах тусламж шаардлагатай байгааг малчид хэлж байгаа.

Өвөлжилт хүндэрсэн 21 аймгийн Онцгой комиссоос 154 суманд хоёрдугаар сарын 19-22-ны өдрийн хооронд 2,829 малчин өрхөд 465.5 тонн өвс, 36,108 малчин өрхөд 2,079 тонн тэжээл тарааж, 7,986 км хаагдсан замыг давхацсан тоогоор 2,927 алба хаагч, 1283 техник ажилтан зохион байгуулсан.

Мөн малчдад тусламжийн аян улс орон даяар өрнөж байгаа билээ. УОК-оор дамжуулж зарим ААН байгууллагаас тусламжууд ирж байна. Одоогийн байдлаар нийт 1.6 тэрбум төгрөгийн хандив тусламж цугласан.

  • 22 ААН-ийн 1,039,826,214 төгрөгийн мөнгөн хандив, тусламж дансанд төвлөрсөн.
  • 562,050,000 төгрөгийн бараа материалын тусламж ирсэн.

Эдгээр тусламж төрийн сангийн дансанд төвлөрсөн. УОК-ын Шуурхай штабаас малчдын хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа цэгүүдэд эдгээр тусламжийг хүргэх ажлыг зохион байгуулж явж байгаа.

Түүнээс гадна олон улсын байгууллагууд хандив тусламж өгч байгааг онцолмоор байна. ингэхдээ малчдад малын тэжээл бэлэн мөнгө зургийг шууд хүргэж өгч байгаа юм. Тусламжууд тасралтгүй хүргэгдэнэ" гэв.

"Хавраас малын сэг зэм устгах ажил тасралтгүй явагдана"

Мөн "Сүүлийн үед малын хоргодол их байгаатай холбогдуулан хавраас малын сэг зэм устгах ажил тасралтгүй явагдана. Сэг зэм устгах тооцооллыг УОК-оос хийлээ. Мөн энэ хавар буюу дулаарсан үед төв суурин газар болон хөдөө орон нутагт шар усны үер тохиолдох аюул занал байна. үүнтэй холбогдуулаад төрийн цэргийн албан хаагчдыг орон нутагт ажиллуулах, цасанд дарагдчихсан малчин өрхөд тусламж үзүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэдгийг хэлэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.178.169] 2024/2/25
Нөхцөл байдал онцгой хүндэрсэн бол малаа хаяаад, хүнээ бодох нь зөв шүү, мал яах вэ хэдхэн жилийн дараа алдагдал, хорогдлоо нөхөөд 70-80 саядаа хүрээд л өснө ш дээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.224] 2024/2/25
Ard tumenteigee huvaaj idehgui gantsaaraa zusalhaar ingeed gamshig bolj bgaan
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.45] 2024/2/24
Гол нь зөв хуваарлилт зөв зарцуулалт үр дүн.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.98.236] 2024/2/24
ene hud gariig ajlaas ni halaachee
1 | 0 Хариулах
zochin [66.181.190.17] 2024/2/24
ulun, guilgachin, tegsnee bas setgel hudlul, uyangiin halil ihtei ard tumen bilee bid... tur zuuriin oi sanamjtai bas
4 | 1 Хариулах
Зочин [122.201.31.2] 2024/2/24
Төрийн байгууллагад ханив өгдөгийг ойлгохгүй юм
4 | 0 Хариулах
sfdsd [66.181.160.61] 2024/2/24
УОК Самарсайхан хоер Монголд өвөл болдог, өвөл болхоор цас ордог гэдгийг одоо л мэдсэн бололтой
4 | 0 Хариулах
Зочин [174.192.71.170] 2024/2/25
😂
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.72] 2024/2/24
Хүнд хэцүү цагт өөрийн амь биеэ үл хайрлан бусаддаа тусалж байгаа 2,927 алба хаагч нартаа бас хандив өргөж байгаа түмэн олондоо баярлалаа! Бүгдээрээ урт насалж удаан жаргаарай!
0 | 2 Хариулах
Зочин [202.126.92.173] 2024/2/24
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
3 | 0 Хариулах
Зочин [66.181.189.26] 2024/2/24
Бүхэл бүтэн улс байж хэзээ болтол бүх зүйлийг хандиваар шийдэх вэ, залхаж бна
8 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2024/2/24
манай улсад төрийн цэргийн алба гэсэн хуулийн хэллэг байхгүй шүү
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2024/2/24
80 % гэдэг худал тоо. Зүгээр өвөл болж буй цастай газар очоод юм гардуулаад байгаа харагддаг.
5 | 1 Хариулах
Зочин [202.55.188.117] 2024/2/24
Go
1 | 0 Хариулах
Зочин [174.192.128.96] 2024/2/24
Hoshin shog tsaashaa😂
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.144] 2024/2/24
Би толгойгоороо хариуцна гээч
2 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.93.148] 2024/2/24
МАЛЧДАД ТУСАЛЧИХВАЛ МАЛ НЬ АВРАГДЧИХ ЮМ ШИГ ОЙЛГООД БАЙДАГ СОНИН ХҮМҮҮС ШҮҮ. МАЛЫГ ТЭНХРҮҮЛЭХ ГАНЦ АРГА НЬ ӨВС ТЭЖЭЭЛИЙГ НЬ ӨГӨХ. ТЭР ӨВС ТЭЖЭЭЛ НЬ УЛСАД ХАНГАЛТТАЙ АЛГА. МАЛЧДАД МӨНГӨ ТАРААГААД ЯАХ ЮМ БЭ. ТЭР МӨНГИЙГ НЬ МАЛ НЬ ИДЭХ ҮҮ.
9 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2024/2/24
Мөнгийг нь авч хэн нэгний шахааны өвс худалдаж авч өгнө.
2 | 2 Хариулах
ЗОЧИН [103.57.93.148] 2024/2/24
ЗУДАНД НАМАР ЗУН НЬ БЭЛДДЭГ БОЛХООС ОДОО ЦАГИЙГ НЬ ТУЛГААД ЮУ Ч ШЙИДЭЖ ЧАДАХГҮЙ ЭЭ. ХАНГАЛТТАЙ ӨВС ТЭЖЭЭЛ НЬ АЛГА.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.93.148] 2024/2/24
МАЛЫГ АВРАХ ГАНЦ Л АРГА БАЙГАА. ТЭР НЬ ӨВС ТЭЖЭЭЛ. ӨЛДӨЖ ҮХЭЖ БАЙНА. МАЛЧДЫГ БИШ МАЛЫГ НЬ ХАРЖ ХАНДМААР БАЙГАА ЮМ. ДАРГА НАР ЗУДТАЙ АЙМАГ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЭД МАХ ЧАНУУЛААД ИДЭЭД БАЙЖ БОЛОХ УУ. ЯАСАН ЗАВТАЙ ЮМ БЭ. ЗУД ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ БОЛНО. БОЛДОГ БАЙСАН БОЛСООР Ч БАЙХ БОЛНО. ӨГИЙ ГЭСЭН Ч ОДОО ӨВС ТЭЖЭЭЛ НӨӨЦЛӨӨГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭ. ХУДЛАА ДҮР ЭСГЭСЭН ХЭДЭН ДАРГА НАР Л БАЙНА.
6 | 0 Хариулах
Зочин [59.153.115.224] 2024/2/24
Ulnii pizdanuud gej eldveer ni haraaj doromjilchhood l ergeegeed l ta nartaa hairtai minii ard tumen ged l saihan ugeer huurch saachaal ene odoo yag yu ve ain medrel muutai hogiin ulsiin ih hurliin pizdanuud gishuud medrel muutuud.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.224] 2024/2/24
Uneheer ichdeggui umhii feodoluud shvv heze ichihee ch meddeggui etses tugsgulgui shunalt humuun turluhtnuud
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.224] 2024/2/24
Songuuliin munguu bosgoj bgaamaa malchidtaigaa niilj bas l ulnii hedee uyaraaj uruvduulj bgaad tsugluulchlaa.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.16] 2024/2/24
энэ мөнгө нь МАНай дарганцаруудын жийптэй зугаалганы зардалд яваад дууснадаа.
16 | 1 Хариулах
Зочин [43.242.243.174] 2024/2/24
Дарга нар бүх мөнгийг хулгайлж дуусаад өвс тэжээл ч авах мөнгөгүй болсоон Монгол улс.
2 | 1 Хариулах