Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Төв банкнуудын алтны нөөцийг улс орноор харуулбал

A.Жаргал
2024 оны 2 сарын 21
IKON.MN

Алт нь аюулгүй байдал, хөрвөх чадвар, өгөөжтэй байдлаараа төв банкнуудын нөөцийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь байдаг. Иймээс төв банкнууд алтны томоохон эзэмшигчид байдаг бөгөөд түүхийн туршид олборлосон нийт алтны тавны нэг орчим нь тэдний нөөцөд хадгалагддаг.

Алтны зах зээлийн салбарыг ойлгоход туслах үүднээс бид ОУВС-гийн IFS статистик өгөгдлийг ашиглан улс орнуудын төв банкны алтны нөөцийг графикаар харуулж байна.

АНУ нь дэлхийн хамгийн том алтны нөөцтэй улс бөгөөд тус улсын хэмжээнд 8,133 тонн алтыг Холбооны нөөцийн 12 банканд хадгалдаг.

Мөн түүнчлэн АНУ-ын геополитикийн гол өрсөлдөгчид болох Орос, Хятад улсууд сүүлийн хорин жилийн хугацаанд хамгийн их алт худалдан авсан улсууд байжээ. Хятадын Ардын банк өнгөрсөн онд 225 тонн алт худалдан авч энэ үзүүлэлтийг тэргүүлсэн. Алтны нөөцөөрөө манлайлж буй долоон улс нь дэлхийн шилдэг 10 эдийн засагтай орны тоонд багтдаг юм.

Монгол улсын хувьд 2023.12 сарын байдлаар төв банкны нийт алтны нөөц 6 тонн, гадаад валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар гэжээ. Манай төв банк 2023 онд нийт 17.86 тонн үнэт металл худалдан авсан талаар мөн мэдээлсэн байна.

Улс
Алтны нөөц (тонн)
Гадаад валютын нөөц (сая ам.доллар)
United States of America 8,133.46 234,110.80
Germany 3,352.65 100,391.91
Italy 2,451.84 84,819.45
France 2,436.97 79,200.91
Russian Federation 2,332.74 442,537.06
China 2,235.39 3,301,320.00
Switzerland 1,040.00 755,903.85
Japan 845.97 1,238,541.06
India 803.58 574,872.00
Netherlands 612.45 29,218.97
Turkey 540.19 -
Taiwan, China 423.63 564,009.00
Portugal 382.63 9,871.42
Uzbekistan 371.37 9,932.46
Poland 358.69 169,998.92
Saudi Arabia 323.07 439,123.58
United Kingdom 310.29 157,340.77
Kazakhstan 294.24 16,454.55
Lebanon 286.83 14,429.10
Spain 281.58 84,417.86
Austria 279.99 12,646.55
Thailand 244.16 208,280.62
Singapore 230.02 344,592.40
Belgium 227.40 25,800.87
Algeria 173.56 69,708.55
Philippines 164.77 88,326.27
Venezuela 161.22 1,931.00
Libya 146.65 77,391.46
Iraq 138.44 102,764.55
Brazil 129.65 346,424.36
Egypt 125.97 25,323.24
Sweden 125.72 52,526.54
South Africa 125.41 54,176.08
Mexico 120.13 206,351.16
Greece 114.40 6,022.80
South Korea 104.45 408,085.36
Romania 103.62 66,128.55
Qatar 100.95 44,844.91
Hungary 94.49 39,453.05
Australia 79.85 56,605.09
Kuwait 78.97 46,987.17
Indonesia 78.57 130,147.36
United Arab Emirates 73.63 158,509.85
Jordan 71.18 14,349.04
Denmark 66.55 95,845.27
Pakistan 64.66 9,442.63
Argentina 61.74 18,986.77
Belarus 54.02 4,535.62
Finland 49.02 13,678.49
Cambodia 42.49 15,767.04
Bulgaria 40.86 43,624.31
Serbia 39.95 24,920.55
Malaysia 38.88 110,860.35
Bolivia 34.79 440.95
Peru 34.67 69,095.47
Ecuador 33.78 4,284.53
Slovakia 31.69 9,186.43
Czech Republic 30.67 145,333.00
Ukraine 27.06 38,709.27
Syrian Arab Republic 25.82 16,667.95
Morocco 22.12 33,141.26
Afghanistan 21.87 8,273.06
Kyrgyzstan 21.57 1,806.60
Nigeria 21.37 33,852.03
Bangladesh 14.05 20,928.02
Cyprus 13.90 867.34
Mauritius 12.42 6,424.58
Ireland 12.04 12,106.65
Ghana 8.74 2,541.92
Tajikistan 8.46 3,354.51
Paraguay 8.19 9,342.40
Nepal 7.99 11,926.47
Myanmar 7.27 7,706.96
Guatemala 6.89 20,854.06
North Macedonia 6.89 4,557.92
Tunisia 6.84 8,786.02
Latvia 6.66 4,498.84
Mongolia 6.03 4,382.52
Lithuania 5.82 5,782.67
Colombia 4.68 58,730.70
Bahrain 4.67 4,724.40
Mozambique 3.94 2,978.55
Albania 3.42 5,877.58
Slovenia 3.17 2,159.63
Aruba 3.11 1,307.19
Luxembourg 2.24 2,828.91
Hong Kong SAR 2.08 415,580.00
Iceland 1.98 5,677.13
Trinidad and Tobago 1.95 6,228.97
Oman 1.88 15,943.08
Haiti 1.81 2,262.46
Yemen 1.56 1,868.96
Bosnia and Herzegovina 1.49 8,533.77
Suriname 1.46 1,249.14
El Salvador 1.37 3,903.30
Papua New Guinea 1.33 3,760.33
Mauritania 1.02 1,898.54
Lao PDR 0.88 1,873.72
Honduras 0.69 7,632.72
Dominican Republic 0.57 15,904.67
Sri Lanka 0.47 1,752.38
Malawi 0.40 539.91
Malta 0.28 1,204.26
Chile 0.25 41,360.78
Estonia 0.25 2,576.54
Uruguay 0.10 16,216.91
Burundi 0.03 43.56
Fiji 0.03 1,580.44
Comoros 0.02 266.51
Kenya 0.02 7,534.45
Armenia - 3,601.80
Azerbaijan - 10,799.35
Cameroon - 4,485.41
Canada - 117,550.90
Chad - 781.03
Croatia - 3,176.28
Nicaragua - 5,447.00
Norway - 80,648.18

Эх сурвалж: World gold council