ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Меган Брюс: Оюун-Эрдэнийн үзүүлсэн уян хатан байдал, дээд биеийн хүч нь гайхшируулсан

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийд алдартай олон улсын “Нарны цирк”-ийн /Cirque du Soleil/ жүжигчин, Монгол Улсын уран нугараач С.Оюун-Эрдэнэ 30 секундийн хугацаанд уран нугаралтын суниалтыг тусгай шалгуурын дагуу хамгийн олон удаа буюу 28 удаа гүйцэтгэснээс 24-ийг тооцсоноор Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Түүний өмнөх дээд амжилт нь 21 удаа суниасан байдаг юм байна.

С.Оюун-Эрдэнэ зургаан настайгаасаа уран нугаралтаар хичээллэж олон улсын “Нарны цирк”-т 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд түүнтэй хамт тус циркийн акробатчин Люси (Lucie) гар дээрээ хойшоо хамгийн олон үсэрсэн (back handsprings) үзүүлбэрийг гүйцэтгэж Гиннесийн дээд амжилтыг шинэчилсэн байна.

Гиннесийн дээд амжилтын шүүгч Меган Брюс “Би “Нарны цирк”-ийн /Cirque du Soleil/ жүжигчид сайн гэдгийг мэдэж байсан, гэхдээ эдгээр амжилтыг биечлэн болон ойроос харах нь огт өөр зүйл байсан. Оюун-Эрдэнийн үзүүлсэн уян хатан байдал, дээд биеийн хүч нь намайг гайхшируулсан. Бие бялдрын хувьд маш их ачаалалтай дээд амжилтыг эвдсэн жүжигчиндээ баяр хүргэе” гэжээ.

Уран нугараач С.Оюун-Эрдэнэ “Нарны цирк”-ийн дөрвөн шоуд оролцож байсан бөгөөд Лондоны алдарт Рояль Алберт Холл театрт 2024 оны нэгдүгээр сарын 11-нээс гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд шинэчилсэн тайзны найруулгатайгаар үзэгчдэд хүрч буй тус циркийн “Alegría-In A New Light” шоуд оролцож байгаа аж.

 

Эх сурвалж: Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа ЭСЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг