Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ТААМАГЛАЛ: Дэлхийн хувь хэрэглэгчийн зах зээл 2030 онд

A.Жаргал
2024 оны 2 сарын 13
IKON.MN

Энэхүү мэдээлэлд өдөрт багадаа 12 ам.доллар зарцуулдаг хүнийг “хэрэглэгч” ангилалд оруулан тооцсон бөгөөд мөн хэрэглэгчдийн тоо болон дундаж давхаргын тоог дүйцүүлэн тооцдог гэжээ.

Хэрэглэгчид бол дэлхийн эдийн засгийн амин сүнс, зах зээл, эрэлтийг хөдөлгөгч гол хүч юм.

Хэрэглэгчдийн зарцуулалтад гол анхаарлаа хандуулдаг World Data Lab компанийн 2030 оны төсөөлөлд үндэслэн дэлхийн хамгийн том 20 хэрэглэгчийн зах зээлийг танилцуулж байна.

Хятад улс 2030 он гэхэд 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй болох төлөвтэй байгаа бөгөөд 2024 онтой харьцуулахад 15%-иар өссөн үзүүлэлт юм. Хоёрдугаарт бичигдэж буй Энэтхэг улсын хэрэглэгчдийн тоо 46% өсөж 773 саяд хүрнэ гэсэн гайхалтай төсөөлөл гарчээ (Энэтхэг улсын хэрэглэгчдийн тоо өнөөдрийн байдлаар 529 сая). Өсөн нэмэгдэж буй эдийн засгийн ачаар дундаж давхаргын өсөлт энэ бүс нутагт эрчимжиж, улмаар орон нутгийн зарцуулалтын чадавхыг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

АНУ (348 сая хэрэглэгч), Индонез (158 сая хэрэглэгч) улсууд гурав, дөрөвдүгээрт байрт тус, тус оржээ. Орос, Герман улсуудын хэрэглэгчдийн өсөлт зогсонги байдалд орох төлөвтэй байгаа бол Япон, Итали улсууд буурах хандлагатай байгаа нь эдгээр орны хүн амын өсөлтийн шууд илэрхийлэл болж байна.

# Улс Хэрэглэгч анги Өсөлт(2024 оноос)
1 🇨🇳 China 1,062,294,436 15%
2 🇮🇳 India 772,929,623 46%
3 🇺🇸 U.S. 348,393,863 4%
4 🇮🇩 Indonesia 158,448,996 27%
5 🇧🇷 Brazil 135,902,978 9%
6 🇷🇺 Russia 127,324,784 0%
7 🇯🇵 Japan 118,264,539 -3%
8 🇵🇰 Pakistan 99,263,255 30%
9 🇲🇽 Mexico 91,698,269 9%
10 🇧🇩 Bangladesh 87,183,060 59%
11 🇻🇳 Vietnam 80,383,445 34%
12 🇩🇪 Germany 80,370,656 0%
13 🇹🇷 Turkey 79,955,332 8%
14 🇬🇧 UK 69,179,607 3%
15 🇫🇷 France 67,980,532 3%
16 🇪🇬 Egypt 67,710,385 25%
17 🇵🇭 Philippines 65,545,279 35%
18 🇹🇭 Thailand 58,237,555 10%
19 🇮🇹 Italy 55,596,017 -1%
20 🇮🇷 Iran 55,219,774 11%

 

Эх сурвалж: visualcapitalist.com