Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Энэ зууны эцсээр дэлхийн хүн ам буурч эхэлнэ

A.Жаргал
2024 оны 2 сарын 2
IKON.MN

Дэлхийн хүн ам хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд одоогийнхтой харьцуулахад өчүүхэн бага байсаар ирсэн. Харин сүүлийн хэдэн зууны туршид хүн төрөлхтний тоо хэмжээ ер бусын хурдтайгаар өсжээ. 1800 онд нэг тэрбум хүн байсан бол өнөөдөр бид 8 тэрбум гаруй болоод байна.

Тэгвэл энэ зууны эцэс гэхэд дэлхийн хүн ам дээд цэгтээ хүрнэ гэж хүн ам зүйчид үзэж байна. 

Сүүлийн хэдэн зуун жилд дэлхийн хүн ам хурдацтай өсөж байна

Сүүлийн хэдэн зуунд дэлхийн хүн амын өсөлтийн хурд гайхалтай байлаа. Хүн төрөлхтний түүхийн ихэнх хугацаанд дэлхийн хүн ам нэг сая хүрэхгүй байсан.

Одоогоос 12,000 жилийн өмнө дэлхий дээр ердөө 4 сая хүн байжээ. Дараах график нь 1700 оноос хойш дэлхийн хүн амын хурдацтай өсөлтийг харуулж байна.

зураг
 

Хүн амын тоо 1800-аад оны эхэн үе хүртэл нэг тэрбумын босго давж байгаагүй бол одоогоос ердөө зуун жилийн өмнө дэлхий 2 тэрбум хүнтэй байв. Түүнээс хойш дэлхийн хүн ам дөрөв дахин нэмэгдэж, найман тэрбум болжээ.

Манай гараг дээр бүхий л цаг хугацаанд нийт 108 тэрбум орчим хүн амьдарч байжээ. Өнөөдрийн хүн амын тоо нийт төрсөн хүмүүсийн 6.5%-ийг эзэлж байна гэсэн үг.

Энэхүү өсөлт нь амьдрах нөхцөл болон эрүүл мэндийн ахиц дэвшил, ялангуяа хүүхдийн нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлсний үр дүн юм.

Хүн амын өсөлт 60 жилийн өмнө дээд цэгтээ хүрсэн

Дэлхийн хүн ам асар хурдацтай өсөж байна гэсэн буруу ойлголт байдаг. Дэлхийн хүн ам үнэмлэхүй тоогоор нэмэгдсээр байгаа ч 60 гаруй жилийн өмнө хүн амын өсөлт дээд цэгтээ хүрсэн.

Графикаас дэлхийн хүн амын жилийн өсөлтийн өөрчлөлтийг харж болно. (НҮБ-ын 2100 он хүртэлх дундаж төсөөлөлд үндэслэсэн болно)

зураг
 

Дэлхийн хүн амын өсөлт 1960-аад онд дээд цэгтээ хүрч, жилд 2% -иас илүү гарч байв. Түүнээс хойш өсөлтийн хувь хэмжээ хоёр дахин буурч, 1% хүрэхгүй болтлоо буурчээ.

НҮБ-аас энэ зууны эцэс гэхэд хүн амын өсөлт сөрөг утгатай болно гэж төсөөлж байгаа нь дэлхийн хүн ам өсөхийн оронд бүр багасна гэсэн үг юм.

Дэлхийн хүүхдийн тоо 2017 онд дээд цэгтээ хүрсэн

Энэхүү график нь тав хүртэлх насны хүүхдийн тооны талаарх НҮБ-ын түүхэн тооцоо, төсөөллийг харуулж байна.

зураг
 

Дэлхийн хүүхдийн тоо 2017 онд дээд цэгтээ хүрчээ. Ойрын хэдэн арван жилийн хугацаанд хүүхдийн тоо энэ түвшиндээ тогтвортой байх боловч энэ зууны сүүлээс илүү хурдацтай бууна гэж хүн ам зүйчид үзэж байна.

НҮБ: Энэ зууны эцэс гэхэд дэлхийн хүн ам дээд цэгтээ хүрнэ

зураг
 

НҮБ-аас хамгийн сүүлд гаргасан 2100 он хүртэлх дэлхийн хүн амын төсөөллийг графикт үзүүлэв. Дэлхийн хүн ам 2086 онд буюу энэ зууны эцэс гэхэд дээд цэгтээ хүрч, 10.4 тэрбум гаруй болно гэжээ.

 

Эх сурвалж: ourworldindata.org

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2024/2/6
ТЭР НОХОЙНЫ СПЭЙ ЭТР ГЭЖ БАЙХААР АРАБ ХАРУУД КАЗАКУУДАД ҮРЖИЛ ХААХ МЭС ЗАСАХ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.4] 2024/2/3
Аливаа амьтан өсөж үржээд дээд цэгтээ хүрэхээр яс чанар нь муудаж хоол хүнс нь багасаж өвчин тахал байгалын эрсдэлд өртөн эргээд тоо толгой буурч хамгийн эрүүл чийрэг хүчтэй бодгаль нь байгалын шалгаралаар амьд үлдэж үр удамаа үргэлжлүүлдэг гэтэл хүн гэдэг амьтан анагаах ухаан өндөр хөгжсөний ачаар үхэж үрэгдэх нь багасаж вакцины тусламжтай халдварт өвчин тусах нь бараг үгүй мөн байгалын шалгарал гэгч үгүй болж байгалын хуулийг зөрчин тоо толгой нь эрс нэмэгдэх болсон. Үүний сайн мууг эсэхийг цаг хугацаа л харуулах байх даа
1 | 0 Хариулах
Haak [103.212.119.203] 2024/2/3
Дэлхийн хүн ам ер нь буурч байгаа. Харууд болон лалын хэдэн улсад л өсөөд байгаа нь бэлгийн боловсролгүй, ядуу орчинд гөлөг шиг өсдөгийг харуулж байна. Хөгжилтэй оронд буурч байгаа. Эсвнл цөөхөн хүүхэдтэй болох болсон
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.67] 2024/2/3
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа гуйлгачингууд гахай нохой шиг төрөөд дэлхийн хүн амын тоог хурдацтай өсгөж байна. Гуйлгачингууд гахай нохой шиг төрөөд төрүүлсэн гөлөг тооройгоо тэжээж чадахгүй нөгөө гөлөг тооройнууд нь өлбөрч үхэхгүйн тулд гадагшаа дүрвэж байна. Гуйлгачингууд амьдрал мэддэггүй.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.159] 2024/2/2
2094 онд Монголын хүн ам 4.5 сая болж дээд цэгтээ хүрнэ. Түүнээс хойш буурна. Тэр үед замын түгжрэл аймаар болох байх даа.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.101] 2024/2/2
10 тэрбумаас давахгүй юм байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.115] 2024/2/2
Маш сайхан мэдээ байна. Дэлхийн хүн ам 5 тэрбум болтлоо буураасай.
3 | 1 Хариулах
Зочин [139.5.218.146] 2024/2/2
   Бид нар харин ч хүн амын тоог өсгөх хэрэгтэй
5 | 1 Хариулах
Зочин [202.9.40.159] 2024/2/2
Замын түгжрэлээс хашраагүй л байна уу? Монголчууд маш эмх замбараагүй хүмүүс тул 1.5 сая км кв нутаг ч багадаж байна.
1 | 1 Хариулах
Зочин [87.92.242.187] 2024/2/2
буруу өсөж үржээд байгаа тул том болохоос нь өмнө янз бүрийн аргаар хороогоод б шд ээ. ухаараачээ!
0 | 1 Хариулах