15:08 2024/01/12
Тус асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан Ташкент хотод Элчин сайдын яам байгуулах зардлын талаар Гадаад харилцааны сайдаас тодруулав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол Улсын 47 дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулдаг. Элчин сайдын яам 32, Байнгын төлөөлөгчийн газар хоёр, Ерөнхий консулын газар ес, Консулын газар гурав байгаа бөгөөд нийт 42.4 сая ам.долларын төсөвтэй юм.
Узбекистан улсад байгуулагдах Элчин сайдын яам нь 355.8 мянган ам.долларын төсөвтэй байна. Цаашдаа дипломат ажилчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай.
Тус улстай мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуурын чиглэлээр ААН-үүд хамтран ажиллаад эхэлсэн. Мөн махны хорио цээрийн асуудлыг шийдэх шаардлагатай. Узбекистаны тал зөрүүлээд хүнс, хүнсний ногоо болон жимс, цэцэг самар зэргийг манайд нийлүүлэх сонирхолтой байгаа" хэмээн ярив.
Үүний дараа санал хураалт явуулж УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тогтоолын төсөл батлагдсан юм.
14:37 2024/01/12
УИХ-ын намрын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах асуудлыг хэлэлцэж байна.
Төв Азийн бүс нутагтаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг 35 сая хүн амтай, бүс нутагтаа томоохонд тооцогддог зах зах зээлтэй Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулах Засгийн газрын саналыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцөн дэмжсэн шийдвэр гаргасан байна.
15:08 2024/01/12
Тус асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан Ташкент хотод Элчин сайдын яам байгуулах зардлын талаар Гадаад харилцааны сайдаас тодруулав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол Улсын 47 дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулдаг. Элчин сайдын яам 32, Байнгын төлөөлөгчийн газар хоёр, Ерөнхий консулын газар ес, Консулын газар гурав байгаа бөгөөд нийт 42.4 сая ам.долларын төсөвтэй юм.
Узбекистан улсад байгуулагдах Элчин сайдын яам нь 355.8 мянган ам.долларын төсөвтэй байна. Цаашдаа дипломат ажилчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай.
Тус улстай мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуурын чиглэлээр ААН-үүд хамтран ажиллаад эхэлсэн. Мөн махны хорио цээрийн асуудлыг шийдэх шаардлагатай. Узбекистаны тал зөрүүлээд хүнс, хүнсний ногоо болон жимс, цэцэг самар зэргийг манайд нийлүүлэх сонирхолтой байгаа" хэмээн ярив.
Үүний дараа санал хураалт явуулж УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тогтоолын төсөл батлагдсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!